mn GB
Mobile menu

"ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖ” ХӨТӨЛБӨРИЙГ ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ТАНИЛЦУУЛЛАА

1-r zuarag

Гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд "Итгэмжлэгдсэн Аж ахуйн нэгж” хөтөлбөрийг танилцуулах уулзалтыг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас 2018 оны 09-р сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

         Тус сургалт, арга хэмжээнд Дэлхийн банкны эксперт Жорж Грейс, Дэлхийн банк группын Олон Улсын Санхүүгийн корпорацийн төслийн удирдагч Д.Жигжидмаа, Гаалийн ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын хэлтэсболон Шуудангийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын захирал, мэргэжилтэн нар оролцсон юм.

             Мөн КИОТА конвенцийн холбогдох заалт болох Шуудангийн байгууллага зарим үйл ажиллагааг гаалийн байгууллагын нэрийн өмнөөс хийж гүйцэтгэх, тухайлбал: Гаалийн татвар ногдуулах болон ногдуулахгүй барааг гаалийн байгуулагын хяналтан дор ялгаж салгах бөгөөд гаалийн байгуулллага хүндрэлтэй нөхцөлд шуудангийн байгууллагад туслалцаа үзүүлэх үүрэг хүлээх гэсэнасуудлуудаар тодорхой ойлголтууд өгөх, хэрэгжүүлэх асуудлыг хөндсөн сургалтыг зохион байгуулсан байна.

3-r zurag

2-r zuarag