mn GB
Mobile menu

“ШАЛГАЛТ-2018” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

546564

Буянт-Ухаа дахь Ди Эйч Эл ХХК-ны гаалийн хяналтын бүсэд Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газар, Албаны нохойн сургалтын төв хамтран “ШАЛГАЛТ-2018” арга хэмжээг зохион байгууллаа. Гаалийн хяналтын бүсэд буусан 2135 ширхэг илгээмжийг цагдаагийн 3 эрэлч нохой, 2 эрүүгийн мөрдөгчийн хамтаар гадна байдлаас үнэр өгч шалгасан байна. Мөн хар тамхи илрүүлэх HBI-120, TRUNARC, IONSCAN-600 аппаратуудаар 20 боодол, захидал, илгээмжийг шалгаж тус газрын гаалийн улсын байцаагч нарт “Хар тамхи мансууруулах бодис, түүний төрөл” сэдвээр сургалт зохион байгуулж мэдээлэл өгчээ.

                                          44