mn GB
Mobile menu

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН ОРЛОГО 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ

kNqTwsYhJL

Гаалийн байгууллага нь Улсын төсөвт 2013-2017 онуудад эхний хагас жилийн байдлаар дунджаар 0.7 их наяд төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж байсан бол энэ оны эхний хагас жилд 1.2 их наяд төгрөгт хүрч сүүлийн 5 жилийн дундаж орлогоос 71% илүү төвлөрүүлсэн үзүүлэлттэй байна. /График№1/

График№1. Улсын төсөвт гаалийн байгууллагын төвлөрүүлсэн орлого, (эхний 6 сараар)

Гаалийн байгууллага2018 оны эхний 6 сард улсын төсөвт 1.0 их наяд төгрөг төвлөрүүлэхээс 1.2 их наяд төгрөгтөвлөрүүлсэн нь төлөвлөгөөг 15.7%-иар буюу 165.3 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Энэ өсөлтөд импортын өсөлт болон онцгой албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Татварын орлогын биелэлтийг өнгөрсөн оны мөн үетэй нэр төрөл тус бүрээр харьцуулж үзүүлбэл:

  • Нэмэгдсэн өртгийн албан татвар  192.1 тэрбум төгрөг буюу  43.7%
  • Гаалийн албан татвар  90.2 тэрбум төгрөг буюу 42.0%
  • Архи, дарсны онцгой албан татвар  0.6 тэрбум төгрөг буюу 24.2%
  • Суудлын автомашины онцгой албан татвар  66.1 тэрбум төгрөг буюу 2.3 дахин
  • Автобензин, дизель түлшний онцгой албан татвар  53.6 тэрбум төгрөг буюу 1.3 дахин
  • Бусад орлого  2.7 тэрбум төгрөг буюу  7.6% тус тус өсчээ.

2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ТӨСӨВТ ОРУУЛСАН ОРЛОГО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 399.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ИЛҮҮ БАЙНА

Улсын төсөвт төвлөрүүлэх гаалийн орлого нь импортын өсөлт бууралт, үүнээс татвартай импорт, татвараас чөлөөлөгдөх импортын хэмжээ, валютын ханшны өсөлт, бууралт болон гаалийн тарифын тогтолцооны зохистой бодлого, татварын хууль эрх зүйн орчны нөлөөллөөс ихээхэн хамааралтай юм.

Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ ханш нэмэгдэж, манай улсын экспортын орлого өссөн нь эдийн засгийн идэвхжил, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг дэмжиж энэ хэрээр хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн. Мөн үүнтэй уялдуулан татварын орчныг шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжиж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилтын хүрээнд Монгол улсын эдийн засгийн өсөлт 6.1% хүрчээ. Монголбанкнаас зарласан төгрөгийн ханш ам.долларын эсрэг чангарсан. (Эх сурвалж: ҮСХ, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал статистикийн эмхэтгэл.)

2018 ОНЫ ЭХНИЙ 6 САРД ИМПОРТООР 2.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН БАРАА ОРУУЛСАН НЬ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 40%-ИАР ӨСЧЭЭ

Импортын өсөлтийн үзүүлэлтэд энэ оны эхний 6 сард импортоор 2.3тэрбумам.долларын бараа, түүхий эд оруулж өнгөрсөн оны мөн үеэс 40.0 %-иар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Импортын энэ өсөлтөд мал, амьтан ургамлын гаралтай бараа, хүнсний бүтээгдэхүүн, дизелийн түлш, тоног төхөөрөмж, төмөрлөг бүтээгдэхүүн, бүх төрлийн автомашины өсөлт голлон нөлөөлсөн байна.  

2018 оны эхний 6 сард нийт импортод татвартай импорт 88.0%, чөлөөлөгдсөн импорт 12.0 %-ийг тус тус эзэлж байна. Татвараас чөлөөлөгдсөн импортын нийт импортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 %-иар буурсан байна.