mn GB
Mobile menu

СОЛОНГОСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ АСУУДЛААР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

36739600 2141004122595232 3265115059898023936 n

            БНСУ-ын гаалийн газрын дарга Ким Ёнг Мүүний урилгаар Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д албаны айлчлал хийж байна. Энэ үеээр хоёр улсын гаалийн газрын дарга нар гаалийн мэдээллийн системийг шинэчлэх тал дээр хамтран ажиллах, гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжүүдийг харилцан хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлаар санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн түүнчлэн хоёр орны гаалийн байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр лаборатори, хар тамхи болон эрэлч нохойн чиглэлээр гаалийн ажилтнуудыг БНСУ-д мэргэшүүлэх талаар хэлэлцэн тохирлоо.