mn GB
Mobile menu

МУ-ЫН ГЕГ-ЫН ГААЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ, ХЭРЭГ БҮРТГЭХ ГАЗАР БОЛОН ОХУ-ЫН ХГА-НЫ СИБИРИЙН ХУУЛЬ САХИУЛАХ ГААЛИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХОЁРДУГААР УУЛЗАЛТ

“Гаалийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” болон “Гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх асуудлаар 2018-2019 онуудад хамтран ажиллах тухай Монгол Улсын ГЕГ, ОХУ-ын ХГА хоорондын төлөвлөгөө”-ний хүрээнд МУ-ын ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар болон ОХУ-ын ХГА-ны Сибирийн хууль сахиулах гаалийн газрын төлөөлөгчдийн Хоёрдугаар уулзалт 2018 оны 6 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллагдав.

 DSC0032

Энэхүү уулзалтаар ОХУ-ын Эрхүү хотноо 2017 оны 9 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд болсон МУ-ын ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар болон ОХУ-ын ХГА-ны Сибирийн хууль сахиулах гаалийн газрын ажлын уулзалтын үеэр 2017-2018 онуудадгаалийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр монгол-оросын гаалийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон асуудлаар харилцан мэдээлэл хийж, уулзалтын Протоколд тусгагдсан ажлууд хангалттай сайн хэрэгжсэн гэж Талууд санал нэгтэй дүгнэв. Цаашид хэлэлцсэн асуудлын хүрээнд хийх ажлаа улам бүр эрчимжүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай болохыг уулзалтад оролцогчид хүлээн зөвшөөрөв.

Түүнчлэн монгол-оросын хилийн гаалийн байгууллагын дарга нар тулгамдаж байгаа 10 гаруй асуудлаар харилцан мэдээлэл хийж, санал солилцсон. Тухайлбал, ОХУ-аас МУ-д түр хугацаагаар оруулаад тогтоосон хугацаанд МУ-аас буцаж гаргаагүй зорчигчийн тээврийн хэрэгслийн талаарх статистик мэдээлэл хоёр талд зөрүүтэй гарч байгаа нь гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдэлтэй холбоотой байж болзошгүй тул монгол-оросын хилийн гаалийн байгууллагууд сар бүр МУ-ын хилээр гарч байгаа тээврийн хэрэгслийн тулгалт хийж байх саналыг монголын талаасдэвшүүлсэнийг оросын тал дэмжсэн. Мөн БТКУС-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтын 27 дугаар бүлгийн барааны тухай мэдээлэлтэй танилцуулахаас гадна “Ташанта”-“Цагааннуур” олон улсын хилийн боомтоор импортлосон нефть бүтээгдэхүүний гадаад худалдааны гэрээ, барааны тоо хэмжээ, гаалийн үнэ, авто тээврийн хэрэгслийн дугаар зэрэг мэдээллийг хоорондоо тогтмол солилцож байх саналыг оросын талаас дэвшүүлснийг монголын тал дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

 DSC0020

Түүнчлэн гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй үр дүнтэй тэмцэхэдмонгол-оросын хилийн гаалийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор хилийн боомт хоорондын ажлын уулзалтыг улирал бүр зохион байгуулах, мэдээллийг шуурхай солилцож байхын чухлыг Талууд онцлон тэмдэглэв.

Дараагийн уулзалтыг оросын талд 2019 онд зохион байгуулахаар тохиролцов.