mn GB
Mobile menu
ЭРҮҮГИЙН ШИНЖТЭЙ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ

ЭРҮҮГИЙН ШИНЖТЭЙ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ

Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын  Техник импорт дахь Гаалийн хяналтын бүсэд 2019.06.27-ны өдөр АНУ-аас чингэлэгээр ирсэн, “А” компани хуучин хувцас гэж мэдүүлсэн түүвэр ачаандаа  хязгаарласан бараа...

ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

НҮБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 26-ныг Хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Үүнтэй холбогдуулан Гаалийн ерөнхий газраас хар тамхины хор хөнөөлийг иргэдэд сурталчлан таниулах, хилийн хяналтын байгууллагын...

НҮБ-ИЙН “ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗҮҮН БҮСИЙН ХИЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

НҮБ-ИЙН “ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ ӨДӨР”-ИЙГ ТОХ…

НҮБ-аас зарласан “Хар тамхины эсрэг олон улсын өдөр” 2019 оны 06 дугаар сарын 26-нд болох гэж буйг тохиолдуулан Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Цагдаагийн ерөнхий газрын...

“ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭР, ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

“ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДА…

Гаалийн ерөнхий газрын Худалдааг хөнгөвчлөх ажлын хэсгээс санаачлан Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй Монгол Улсын худалдааг дэмжих төсөл(TRAM)-тэй хамтран“Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт...

МОНГОЛЫН ГААЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНХАУ, УНГАР, ЯПОН, КИРГИЗ, ХБНГУ, БНСУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

01da7d 36514100 1935678793118820 5755598528483164160 n x974

Дэлхийн 182 орныг эгнээндээ нэгтгэн, үйл ажиллагаагаа явуулдаг Дэлхийн Гаалийн байгууллагад Монгол Улс 1991 онд 111 дэх гишүүнээр элсэн орсноос хойш тус байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг үйл ажиллагаандаа тусган ажиллаж иржээ. 

Тус байгууллагын гишүүн улсуудын гаалийн байгууллагын дарга нар жил бүрийн зургаадугаар сард дээд хэмжээний Чуулганаа зохион байгуулж, өөрийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын чиглэлээ хэлэлцэн, тодорхойлдог байна. 

Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орнуудын гаалийн байгууллагын дарга нарын 132 дугаар чуулганд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт тэргүүтэй Монголын гаалийн төлөөлөгчидөнгөрсөн сарын 28-30-ны өдрүүдэд оролцжээ. Энэ удаагийн чуулганд дэлхийн 182 орны гаалийн байгууллагын дарга, төлөөлөгч, олон улсын байгууллагын нийт 700 гаруй төлөөлөгч тулгамдаж буй олон чухал асуудлыг хэлэлцсэн юм.

132 -р чуулганы гол онцлог нь Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын ээлжит сонгууль, Аудитын хороо, Бодлогын хороо, Дэлхийн гаалийн байгууллагын ирэх жилийн Чуулган даргалагчийн сонгууль зэрэг 8 сонгууль явуулж байгаад оршино.  Түүнчлэн гаалийн хөгжил, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох бодлогын баримт бичгийг батлах, Дэлхийн банктай “Бизнес эрхлэхүй дүгнэлт”, бусад олон улсын байгууллагатай хууль бус санхүүгийн урсгал, дүн шинжилгээний чадавхыг бэхжүүлэх замаар мэдээллийн чанарт анхаарах, цахим худалдааны орчин, кибер аюулгүй байдал болон бусад чиглэлээр хамтран ажилласан үр дүн, цаашдын хамтын ажиллагаа, агаарын тээврийн аюулгүй байдал, худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа зэрэг олон асуудлын хүрээнд харилцан санал солилцож, цаашдын үйл ажиллагаагаа уялдуулан төлөвлөж байна.

Монголын гаалийн төлөөлөл Чуулганд оролцохын зэрэгцээ, гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүрээнд Нарийн бичгийн дарга нарын чиглэл хариуцсан удирдлага, ажилтнуудтай худалдааны аюулгүй байдлыг хангах, худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа, гаалийн байгууллагын гүйцэтгэлийг хэмжих арга зам, их хэмжээний тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх арга зүй, хил дамнасан хууль бус худалдааны урсгалтай тэмцэх чиглэлээр Дэлхийн гаалийн байгууллагаас хэрэгжүүлж буй санаачилга, агаарын тээврийн аюулгүй байдал, түүнд үр дүнтэй гаалийн хяналт тавих боломж чиглэлээр уулзаж, харилцан санал солилцлоо.

Гаалийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр БНХАУ, Унгар, Япон, Киргиз, ХБНГУ, БНСУ-ын гаалийн байгууллагын удирдлагуудтай уулзаж хамтран ажиллагаа, харилцан туслалцах өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон байна. 

Энэ удаагийн Чуулган ирэх 5 жилд Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүнийг сонгохоос гадна, Гаалийн байгууллагууд, Гааль-Бизнес, Гааль-Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогын асуудлыг оновчтой хэлбэрээр хэрэгжүүлэхэд харилцан санал бодлоо хуваалцахад чиглэгджээ.

36446324 1919284608121780 4055070763810553856 n - Copy

banner 1
 

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Prev Next
ЭРҮҮГИЙН ШИНЖТЭЙ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ

ЭРҮҮГИЙН ШИНЖТЭЙ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ

Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын  Техник импорт дахь Гаалийн хяналтын бүсэд 2019.06.27-ны өдөр АНУ-аас чингэлэгээр ирсэн, “А” компани хуучин хувцас гэж...

Дэлгэрэнгүй
ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

НҮБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 26-ныг Хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Үүнтэй холбогдуулан Гаалийн ерөнхий газраас хар тамхины хор хөнөөлийг иргэдэд...

Дэлгэрэнгүй
НҮБ-ИЙН “ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗҮҮН БҮСИЙН ХИЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

НҮБ-ИЙН “ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУ…

НҮБ-аас зарласан “Хар тамхины эсрэг олон улсын өдөр” 2019 оны 06 дугаар сарын 26-нд болох гэж буйг тохиолдуулан Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг...

Дэлгэрэнгүй
“ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭР, ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

“ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДААГ ХӨ…

Гаалийн ерөнхий газрын Худалдааг хөнгөвчлөх ажлын хэсгээс санаачлан Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй Монгол Улсын худалдааг дэмжих төсөл(TRAM)-тэй хамтран“Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр,...

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА,  БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, БНХАУ-ЫН Г…

         Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ИААН)-ийн хөтөлбөр нь гадаад худалдааны түнш орны гаалийн байгууллагатай Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээр (цаашид ХХЗХ гэх) байгуулсны үндсэн...

Дэлгэрэнгүй
“БҮТЭЭЛЧ ОРЧИН-ЗӨВ ХАНДЛАГА” АЯН

“БҮТЭЭЛЧ ОРЧИН-ЗӨВ ХАНДЛАГА” АЯН

Гаалийн Ерөнхий Газрын харъяа Улаанбаатар хот дахь Гаалийн газар хууль ёсны гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, татварын орлогын биелэлтийг хангах чиглэлд...

Дэлгэрэнгүй
ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД “ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ”, “УХААЛАГ ХАРИЛЦАА” БАГЦ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД “ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ”,…

Буянт Ухаа дахь гаалийн газар түүхт 70 жилийн ойн баяраа амжилт бүтээлээр дүүрэн угтах зорилготой хувь хүний хөгжил, харилцааны чиглэлээр чадавхийг бэхжүүлэх багц сургалтыг зохион...

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ГЕГ-ЫН ГААЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАР,  ОХУ-ЫН ХГА-НЫ СИБИРИЙН ГААЛИЙН ГАЗАР, АЛС ДОРНОДЫН ГААЛИЙН ГАЗАР  БОЛОН МОНГОЛ-ОРОСЫН ХИЛИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН  ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АЖЛЫН УУЛЗАЛТ БОЛОВ

МОНГОЛ УЛСЫН ГЕГ-ЫН ГААЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН …

“Монгол Улсын ГЕГ, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2015-2019 оны төлөвлөгөө”-ний хүрээнд ГЕГ-ын Гаалийн хяналт шалгалтын газар, ОХУ-ын ХГА-ны Сибирийн гаалийн газар,...

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛС-БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН СТАТИСТИКИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛТИЙН АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

МОНГОЛ УЛС-БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ХООРО…

Монгол улс БНХАУ-ын гаалийн байгууллага хоорондын статистикийн зэрэгцүүлэлтийн ажлын хэсгийн уулзалт БНХАУ-ын Сан Я хотод 2019 оны 5-р сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй