mn GB
Mobile menu

“ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН БИЧИГ БАРИМТЫН ТУХАЙ” 2003 ОНЫ 705/222 ТООТ ТУШААЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

logo blue

      Гаалийн Ерөнхий газрын дарга, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын даргын 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтын тухай” 705/222 тоот тушаалын үндэслэл болгосон хуулийн заалт нь хүчингүй болсноос Захиргааны ерөнхий хуульд нийцэхгүй байгаа учир Гаалийн Ерөнхий газрын дарга, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/95, А/92 тоот хамтарсан тушаалаар хүчингүй болгосон.

     “Тушаал хүчингүй болгох тухай” Гаалийн Ерөнхий газрын дарга, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/95, А/92 тоот хамтарсан тушаалыг хүлээн авч Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 2416 дугаарт бүртгэлтэй 705/222 тоот шийдвэрийг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй захиргааны хэм хэмжээний актын жагсаалтаас хасаж, холбогдох хөдөлгөөн хийснийг ХЗДХСайдын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1-1/3053 тоот бичгээр мэдэгдснийг та бүхэнд хүргэж байна.


цахим гаальд байршуулах-1

цахим гаальд байршуулах-2