mn GB
Mobile menu

ТӨРИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЖЕНДЭРИЙН ЦАХИМ СУРГАЛТЫН МОДУЛИЙГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

PIC-elearning-00-1

Төрийн албаны удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалтын модулийг Монголд анх удаа боловсруулж, нэвтрүүлэх бэлтгэл ажил үе шаттай явагдаж байна. Удирдах ажилтнуудад зориулсан жендэрийн цахим сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг Сангийн яам жeндэрийн бодлогынхоо хүрээнд анх санаачилсан бөгөөд одоо уг хөтөлбөрийн туршилтын сургалт-семинарыг Сангийн яамны сургалтын танхимд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. 

Сургалт семинарт Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын40 удирдах ажилтан хамрагдаж, цахим сургалтын модультай танилцаж, туршсан бөгөөд модулийг үнэлж, сайжруулах талаар санал солилцлоо.

Сургалтын модуль 3 үндсэн хэсэгтэй бөгөөд оролцогчид өөрийн боломжтой цаг хугацаа, орон зайд суралцах боломж олгож байгаагаар давуу талтай юм.

Сургалтын модулын зорилго нь жендэрийн тэгш байдлыг хангах тухай ойлголт мэдлэгийг төрийн удирдах албан тушаалтнуудад олгоход чиглэгджээ.

IMG 0981-1