mn GB
Mobile menu

ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

logo blue

2018-06-04

1.Түрээслүүлэх талбайн танилцуулга

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 02-р сарын 14-ний өдрийн“Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай” 53 тоот тогтоолыг үндэслэн Улаанбаатар хот дахь Гаалийн газар нь “Нэг цэгийн үйлчилгээний төв байр”-ны нэг давхарын дараах талбайг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг урьж байна.

Багц-1: Гаалийн зуучлагчийн зориулалтаар: УБГГ-ын нэг давхарт нийт 23 гаалийн зуучлагч байгууллагад нийт 134м.кв талбайг

Багц-2:Түргэн хоол худалдаалах цэгийн зориулалтаар: УБГГ-ын нэг давхарын 11м.кв талбай бүхий 1 өрөө

2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

Бүрдүүлсэн материалыг битүүмжилсэн хэлбэрээр 2018 оны 6 дугаарсарын 19-ний өдрийн 09:30минутаас өмнөхүлээн авна.

Материал хүлээн авах хаяг

Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 5 дугаар давхарын 505 тоот өрөөндхүлээн авна.

Материал нээх хугацаа, хаяг байршил

Материалыг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагтУлаанбаатар хот дахь Гаалийн газрын 7 дугаар давхарын хурлын зааланд нээнэ.

Талбай түрээслүүлэх үнийн доод хэмжээ

Эд хөрөнгө түрээслүүлэх 1м.кв талбайн доод үнэ 15,000 /Арван таван мянга/ төгрөг болно.

Түрээслэгч сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэл

Багцад тавигдах шаардлагыг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 505 тоот өрөөнөөс ирж авна.

Гаалийн зуучлалын зориулалтаар оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

  1. Аж ахуй нэгж байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар (иргэн бол иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар байх)
  2. Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийннотариатаар баталгаажуулсан хуулбар
  3. 2016, 2017 онуудад Гаалийн хууль, дүрэм, журам зөрчсөн эсэх талаарх лавлагаа
  4. Сонгон шалгаруулалтанд тавигдах шаардлагыг хүлээн зөвшөөрч, оролцох хүсэлтийг албан тоотоор ирүүлэх
  5. Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл ( 2016, 2017 он)
  6. Санхүүгийн чадварыг нотлох баримт.Үүнд:Харилцагч банкны тодорхойлолт (хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлгүй байх, хэвийн зээлийн үлдэгдэлтэй байж болно).
    1. аж ахуйнэгж байгууллага бол сүүлийн 2 баталгаажуулсан санхүүгийн тайлан
    2. иргэн бол харилцагч банкны баталгаажуулсан дансны хуулга авчрах (сүүлийн 2 жил)
  7. Татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөргүй байх(лавлагаа авчирах)
  8. Ажиллах хүчний мэдээлэл (мэргэжлийн диплом, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрхийнүнэмлэх, сунгалтыг нотариатаар баталгаажуулсан хуулбар)
  9. Түрээслэх үнийн санал( Схем зургийн дагуусуудал тус бүрээр үнийн санал ирүүлэх)

Түргэн хоолны зориулалтаар оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

  1. Аж ахуй нэгж байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар (иргэн бол иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар байх)
  2. Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл ( 2016, 2017он)
  3. Санхүүгийн чадварыг нотлох баримт.Үүнд:Харилцагч банкны тодорхойлолт (хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлгүй байх,   хэвийн зээлийн үлдэгдэлтэй байж болно)
    1. аж ахуйнэгж байгууллага бол сүүлийн 2 баталгаажуулсан санхүүгийн тайлан
    2. иргэн бол харилцагч банкны баталгаажуулсан дансны хуулга авчрах (сүүлийн 2 жил)
  4. Татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөргүй байх (лавлагаа авчирах)
  5. Ажиллах хүчний мэдээлэл (мэргэжлийн үнэмлэх, шинжилгээнд бүрэн хамрагдсан байх, эрүүл мэндийн шинжилгээний дэвтэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар байх)
  6. Түрээслэх үнийн санал

3.Түрээслүүлэх талбайн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч Улаанбаатар дахь Гаалийн газар дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, талбайн талаарх мэдээллийг УБГГ-ын 311909 утсаар болон www.ecustoms.mn/ цахим хуудаснаас авна уу.

Хаяг:  Улаанбаатар хот Баянгол дүүрэг 2-р хороо, Тээвэрчдийн гудамж, өөрийн байранд

Холбогдох утасны дугаар: 311909, 88087997