mn GB
Mobile menu

СУУДЛЫН АВТОМАШИНДАА ХОРИОТОЙ БАРАА НУУЖ ЯВЖЭЭ

brass

Гашуун сухайт дахь Гаалийн газрын байцаагчид хяналтын бүсийн гарах чиглэлд Норд бенз маркийн 6560ӨМА улсын дугаартай автомашины эзэмшигч Б чиргүүлийн арам төмрөнд нууж авч явсан 160 килограмм ямааны махыг илрүүлжээ.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хоёр зөрчил гарчээ. Тухайрбал иргэн А нь 2018 оны 5-р сарын 28-ны өдөр 7830УБМ улсын дугаартай Toyota Prius маркын авто машинтай улсын хилээр нэвтрэхдээ 56 кг хаягдал гууль нууж хил нэвтрэхийг завджээ. Мөн иргэн Х нь 2018 оны 5-р сарын 29-ны өдөр 1942УБҮ улсын дугаартай Toyota Starex маркын авто машинтай улсынхилээр нэвтрэхдээ 80 кг хаягдал гууль нууж хил нэвтрэхийг завдсан зөрчил тус тус гаргасан байна.

Зорчигч иргэд анхаарал болгоомжой байж, хориглосон, хязгаарласан эд зүйл авч явахгүй байх, зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж хэн нэгний гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг анхааруулж байна.