mn GB
Mobile menu

УХШИГГ-Н ДАРГА “ДИ ЭЙЧ ЭЛ” ХХК-Н ЗАХИРАЛ, УДИРДЛАГУУДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

 

zurag 3

05 дугаар сарын 07 өдөр УХШИГГ-аас “Ди Эйч Эл” дэх гаалийн хяналтын бүсэд нийт шуудангийн байгууллагуудтай хийсэн уулзалтанд тавигдсан саналын дагуу долоо хоногын Мягмар гарагын ачаалалтай өдрийн ажлыг түргэвчлэх хүн хүчээр хангах гаалийн хяналтын бүс эзэмшигчид тавигдах шаардлага, стандартыг хангаж ажиллах шаардлагыг “Ди Эйч Эл” ХХК-ы удирдлагуудад хүргүүллээ.

Уг шаардлагад улс хоорондын шуудан илгээмж 40%-р нэмэгдсэн цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул ачааллыг зохицуулж ажиллах, хүн хүчээ нэмэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллуулахыг үүрэг болгожээ. Мөн “Ди Эйч Эл” ХХК нь гаалийн байгууллагын зөвшөөрөл олгосон илгээмжийг бусад шуудангийн байгууллагуудад хүлээлгэн өгөхдөө хүлээлцэх ажил хийгдэхгүй байгаагаас үүдэн илгээмжээ бүрэн шалгаж аваагүй шуудангийн байгууллагууд гомдол мэдээлэл гаргаж байна. Гаалийн байгууллагын гаргах зөвшөөрөл олгосон илгээмжүүдийг шуудангийн байгууллагуудад хүлээлгэн өгөх туузан дамжуулагчийг, баркод уншигчийн хамт суурилуулан тэмдэглэл үйлдэгддэг байх, гаалийн хяналтын бүсийн эмх цэгцийг сайжруулж гаалийн түр агуулахын програмтай уялдуулан саатсан илгээмжийн бүртгэлийг сайжруулах, хүний эрхийг хангах үүднээс олголтын тавцанд тусгаарлах бүхээг байршуулах гэх мэт шаардлагуудыг тавьсан байна.

zurag 2