mn GB
Mobile menu

ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛ

logo blue

ДГБ-ын  “Гадаад худалдааг аюулгүй болгох, хөнгөвчлөх тухай багц стандарт” (Багц стандарт), Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.16 дахь заалтыг үндэслэн гаалийн байгууллага гадаад худалдаанд оролцогчдод итгэл хүлээлгэх, харилцан хамтран ажиллах зорилгоор “Гаалийн итгэмжлэл олгох тухай журам”-ын төслийг боловсруулан бэлэн болгоод байна. Энэ журмаар гадаад худалдаанд оролцогчдод тодорхой шалгуур тавьж, тухайн шалгуурыг хангасан аж ахуйн нэгжид гаалийн  байгууллагаас итгэл хүлээлгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх замаар гааль, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдааг хөнгөвчлөх зорилготой юм. Туршилтаар хэрэгжихээр төлөвлөсөн энэхүү хөтөлбөрт эхний ээлжинд экспорт, импортын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж гаалийн байгууллагад хүсэлт гаргаж, шалгуур хангасан аж ахуйн нэгжтэй гаалийн байгууллага хамтран ажиллана. Иймд журмын төсөлд та саналаа өгнө үү.

ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛ