mn GB
Mobile menu

ГАШУУНСУХАЙТЫН БООМТООР ИРГЭН Т ХАР ТАМХИ НЭВТРҮҮЛЭХЭЭР ЗАВДСАНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

 

71d14d mus x974

Өнөөдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 18-ний өдөр Гаалийн ерөнхий газрын харъяа Гашуунсухайт дахь гаалиар Монгол Улсын иргэн “Т” гэгч этгээд биедээ хар тамхи нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Түүнээс олон сая төгрөгийн үнэ бүхий мансууруулах бодис болох “мөс” илрүүлж, тус боомтын хилийн тагнуулын албатай хамтарсан ажиллагаа явуулж байна

Дэлгэрэнгүй: ГАШУУНСУХАЙТЫН БООМТООР ИРГЭН Т ХАР ТАМХИ НЭВТРҮҮЛЭХЭЭР ЗАВДСАНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА

1597065 12019 оны 1-р сарын байдлаар Гаалийн байгууллага мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 5 удаагийн үйлдлийг илрүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар бусад байгууллагатай хамтарсанарга хэмжээг зохион байгуулсаны үр дүнд АНУ, Канад, Их Британи, Герман, Испани, Нидерландаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалан олон улсын шуудан илгээмжээрулсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тогтоож, таслан зогсоолоо.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА

ДГБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ИЛГЭЭЛТ

 FDR0880

Жил бүрийн олон улсын гаалийн баярыг тохиолдуулан Дэлхийн гаалийн байгууллагын нарийн бичгийн дарга нарын газраас дэлхий дахины гаалийн байгууллагад тулгарч буй хүндрэлтэй холбоотой уриа тунхаглан дэвшүүлдэг уламжлалтай. 2019 онд дэвшүүлж буй уриа нь: Худалдаа, аялал жуулчлал, тээврийг саадгүй нэвтрүүлэх УХААЛАГ хил.”Зорчигч болон бараа тээврийн хилийн хөдөлгөөн эрс өсөн нэмэгдэж, гаалийн байгууллагын хувьсан өөрчлөгдөх эдийн засгийн талбарыг технологи тодорхойлж байгаа буй өнөө үед Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орнууд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийн хил дамнасан хөдөлгөөнийг түргэн шуурхай, саадгүй болгоход анхаарал хандуулах шаардлага тулгарч байна. Хилийн хяналтын бусад байгууллагатай хамтран хялбарчилж уялдуулсан хилийн үйл ажиллагааны стандарт нэвтрүүлэх замаар худалдаа, аялал жуулчлалыг хөнгөвчилж, хилийн аюулгүй байдлыг хангахад гаалийн байгууллага чухал үүрэг оролцоотой. Иймд зорчигчийн болон барааныхөдөлгөөний урсгалыг илүү хялбар болгох чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг нэгтгэх, улам өргөжүүлэн боловсронгуй болгох, цаашлаад даяарчлалыг эерэг хүч болгон хувиргахад гаалийн байгууллага тэргүүлэн оролцох шаардлагатай. Энэ ч утгаараа гаалийн байгууллагууд улсын хилийг “УХААЛАГ хил” болгон хувиргахын төлөө уялдаа холбоог хангах төв зангилаа болж ажиллахыг Дэлхийн гаалийн байгууллага уриалж байна.

УХААЛАГ хил гэсэн ойлголт нь Нэгдсэн үндэстний байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилт 2030-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гаалийн байгууллагын үүрэг оролцоог мөн онцолж байгаа юм. Хялбарчилж, уялдуулан, стандартчилсан горимыг хэрэгжүүлэх замаар нийт худалдаанд оролцогчдыг эрх тэгш өрсөлдөх боломжоор хангаснаар, түүхий эд холбогдох салбартаа шуурхай хүргэгдэж, дотоод дахь шударга бус өрсөлдөөн буурч, алслагдсан сум, дүүргүүд шинэ зах зээлд нэвтрэх боломжтой болно.Худалдаа эрхлэх нөхцөл шаардлага илүү ил тод, урьдчилан таамаглахуйц болж хууль ёсны бизнесийн үйл ажиллагаа хөнгөвчлөгдсөнөөр эдийн засгийн өсөлт, ажлын байрны шинэ боломжууд бүрдэхэд хувь нэмэр болно.

УХААЛАГ хил гэсэн ойлголтыг нэвтрүүлснээр гаалийн байгууллагууд шинэ технологи ашиглах замаар өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн ре-инженеринг хийж болох тухай бодолцож үзэхийг бид уриалж байна. Цаашлаад оролцоог хангасан эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх харилцан холбогдсон олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгохын тулд бид хэрхэн “ухаалгаар” ажиллах болох талаар тунгаан бодоорой. УХААЛАГ хил нь ДГБ-ын гишүүн орнууд технологийн орчинг ашиглан зорчигч, бараа, тээврийн хил нэвтрэх урсгалыг хөнгөвчлөх шийдэл олохыг эрмэлзэхийг уриалахыг зорьсон. Ингэхдээ УХААЛАГ хилд удирдлага болгох Аюулгүй, Хэмжигдэхүйц, Автоматжуулсан, Эрсдэлийн удирдлагад суурилсан, Технологид хөтлөгдсөн гэсэн зарчмуудыг баримтална.

Аюулгүй гэдэг нь гаалийн байгууллага хилийн хяналтын бусад байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, хууль ёсны худалдааг хөнгөвчилж, аюулгүй байдлыг хангах үйлсэд харилцан итгэлцэл, ил тод байдлыг бэхжүүлэхийг илтгэнэ.Эдийн засгийн өсөлтөд таатай олон улсын ханган нийлүүлэлтийн нэгдсэн сүлжээг цогцлоох гаалийн байгууллагын хүсэл эрмэлзлийн амин судас нь хамтын ажиллагаа байх ёстой.Хүн болон барааны хөдөлгөөнийг түргэн шуурхай, аюулгүй хил нэвтрүүлэх нь худалдаа, аялал жуулчлал болон тээврийг хөхүүлэн дэмжих бөгөөд гаалийн байгууллага тус урсгалыг хөнгөвчлөхийн зэрэгцээ терроризм болон хил дээрх бусад аюулгүй байдлыг эрсдэлүүдтэй үр дүнтэй тэмцэж аюулгүй байдлыг хангах давхар үүрэг хүлээнэ.

Аюулгүй байдлын хажуугаар бид гүйцэтгэлд суурилсан соёлыг мөн уриалж байгаа бөгөөд энэ нь өөрийгөө үнэлэх болон шударга хэмжүүрүүдэд суурилж, гаалийн байгууллагын худалдааны урсгалын элементүүд болон байгууллагын гүйцэтгэл нь “хэмжигдэхүйц” байх явдлыг хангах юм. Гүйцэтгэлийг хэмжих нь хялбар байдлаар хэрэгжүүлж, үнэлэлт дүгнэлт өгөх боломж бүхий, сайтар бодож боловсруулсан шийдвэр гаргахад нэн чухал. Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд тусгайлан зориулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшин үнэлэх үзүүлэлтэд суурилсан, хараат бус байдлаар нягтлан шалгах боломжтой арга хэрэгсэл гаалийн байгууллагад шаардлагатай байгаа.Дэлхийн гаалийн байгууллагаас энэ төрлийн гүйцэтгэлийг хэмжих арга хэрэгсэл боловсруулан гаргах тал дээр хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

“УХААЛАГ” байна гэдэг нь гаалийн байгууллага “Автоматжуулсан” шийдлийг боловсруулах, ашиглах, хэрэгжүүлэх хэрэгцээг мөн илэрхийлнэ. Мэдээллийн өгөгдөлд майнинг хийх, мэдээллийг хуваалцах, үр дүнтэй дүн шинжилгээ хийх боломж бүрдүүлсэн илүү саадгүй хилийн орчин бий болгохын тулд гаалийн байгууллага үйл ажиллагааг автоматжуулахад анхаарч, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үр дагаврыг нарийвчлан судлахын ач холбогдлыг орхигдуулж болохгүй. Түүнчлэн дижитал хэрэг мөрдлөг, шинжилгээ, интернэт нууцлал зэрэг сүүлийн үеийн шинэлэг асуудлуудад анхаарал хандуулах нь зүйтэй.

Зорчигчийн болон барааны урсгалыг хялбар байлгах, ханган нийлүүлэх сүлжээний бүрэн бүтэн байдлыг хангах, бэхжүүлэх, аюулгүй байдлын болзошгүй эрсдэлүүдийг бууруулах оролдлогуудыг “Эрсдэлийн удирдлагад суурилсан” арга барилаар хэрэгжүүлэх боломжтой юм. Гэхдээ гаалийн байгууллага боломжит эрсдэлүүдийг илүү динамик байдлаар таньж тогтоох, урьдчилан таамаглал дэвшүүлэх дүн шинжилгээг болон профайлинг хийх арга техникийг мөн түүнчлэн биометрикийн мэдээлэл ашиглах болон бусад холбогдолтой салбарыг илүү нарийвчлан судлах замаар биет шалгалтад хэт найддаг явдлыг бууруулах шаардлагатай. Эдгээр арга техникийг ашигласнаар хууль ёсны худалдаа хөнгөвчлөгдөж, ханган нийлүүлэх сүлжээний бүрэн бүтэн байдал хангагдаж, аюулгүй байдлын болзошгүй эрсдэлийг бууруулна.

Төгсгөлд нь, магадгүй илүү чухал нь, гаалийн байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх гол хөдөлгүүр нь “Технологи” байх нь зүйтэй. Ингэснээр Дэлхийн гаалийн байгууллагын гишүүд дижитал эринд шинэ тутам гарч буй хүндрэл, сорил, боломжуудыг шийдвэрлэх бэлтгэл тоноглол бүрэн хангагдсан байх болно. Түүнчлэн гаалийн байгууллага манлайлан алхахын тулд шинээр гарч буй технологийг ашиглах чиглэлээр онол батлах туршилтуудыг байнга хийж, гүнзгийрүүлэн судалдаг байх хэрэгтэй. Өмнө шинээр гарч байсан блокчейн, 3D хэвлэл эсхүл үүлэн тооцоолол зэрэг нь хэдийнээ үр дүнтэй ашиглагдаж байгаа бол газар зүй орон зайн мэдээллийн өгөгдөл, хиймэл оюун ухаан, роботик болон дрон гэх мэт технологиуд шинээр гарч ирсээр байна.

Хэдийгээр уг арга барил нь шинэ ойлголт боловч хилийн аюулгүй байдлыг хангах, гүйцэтгэлийг хэмжих, үйл ажиллагааг автоматжуулах, эрсдэлийн удирдлагад төвлөрөх, шинэ гарч буй технологийн чиглэлээр судалгаа хийх зэрэг асуудлууд Дэлхийн гаалийн байгууллагын төлөвлөгөөнд олон жил байсаар байсан бөгөөд ДГБ-ын олон баримт бичиг, арга хэрэгсэл, санаачилгууд гаалийн байгууллагуудад “ухаалгаар” ажиллахад нь дэмжлэг болох болно. Тухайлбал, “ДГБ-ын Гаалийн үйл ажиллагааг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенц”, “ДГБ-ын Дэлхийн худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах багц стандарт”, ДГБ-ын “Аюулгүй байдлын хөтөлбөр”, ДГБ-ын “Аюулгүй байдлын Баримт бичгийн багц 2018”, ДГБ-ын “Бүрдүүлэлтийн цаг хугацааны судалгаа”, ДГБ-ын “Удирдах ажилтанд зориулсан мэдээллийн технологийн заавар”, “ДХБ-ын ХХХ-ийг хэрэгжүүлэхэд МХТ-ийг ашиглах” ДГБ-ын заавар, ДГБ-ын “Хил дамнасан цахим худалдааны багц стандарт”, ДГБ-ын “Дижитал гааль” эмхтгэл зэргийг энд дурдаж болно.

ДГБ чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлсээр байх бөгөөд ингэснээр гаалийн байгууллага энэ илгээлтэд дурдагдсан хүндрэл, сорилтуудыг шийдвэрлэхэд бүрэн бэлтгэгдэж, тоноглогдсон байх болно. Гаалийн байгууллагууд аюулгүй хамгаалах, нийгмийн аюулгүй байдал зэрэг төсвийн орлогоос гадна бусад салбаруудад мөн хөрөнгө мөнгө хуваарилах зайлшгүй шаардлагатай. Ингэснээр үр дүнд нь худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засгийн өгөөж нэмэгдэх болно.

“УХААЛАГ хил” бий болгох чиглэлээр авч хэрэгжүүлэсэн арга хэмжээний талаарх мэдээллээ 2019 оны турш харилцан хуваалцаж байхыг би ДГБ-ын нийт гишүүн орнуудаас уриалж байна. Бид бусдад үлгэр дуурайл болох төсөл, хөтөлбөрийг онцлон та бүхэнд хүргэх болно. Ийм төрлийн үйл ажиллагаа нь олон улсын гаалийн хамтын нийгэмлэгийг нэгтгэж, түншлэл болон хамтын ажиллагааны сэтгэлийг бадраахад ихээхэн хувь нэмэртэй бөгөөд эдгээр нь өнөөдрийн олон улсын худалдааны талбарт амжилт гаргах үндэс суурь болно.

Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын хувьд бид холбогдох баримт бичиг, арга хэрэгсэл, санал санаачилгыг үргэлжлүүлэн хөхүүлэн дэмжих явдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ чадавхийг бэхжүүлэх болон холбогдох бусад арга хэмжээгээр дамжуулан ДГБ-ын нийт гишүүддээ дэмжлэг үзүүлэх болно. Эдгээр арга хэмжээний үр дүнд бид тус тусын харилцан адилгүй олон зорилтуудыг биелүүлнэ гэдэгт би итгэл дүүрэн байна.

Та бүхэнд Олон Улсын Гаалийн баярын мэнд дэвшүүлье!

Ерөнхий нарийн бичгийн дарга Кунио Микурия

2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

“ОЛОН УЛСЫН ГААЛИЙН БАЯР 2019”

Workshop

Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн конвенц 1952 оны 11 дүгээр сарын 4-нд хүчин төгөлдөр болсноор, одоогийн Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ) 17 гишүүнтэй байгуулагдан, уг зөвлөлийн анхны хурал 1953 оны 1 дүгээр сарын 26-нд хуралдсан түүхтэй. Өдгөө тус байгууллага дэлхийн 183 орныг эгнээндээ нэгтгэн, 6 бүсэд үйл ажиллагаагаа явуулж, дэлхийн хэмжээний гадаад худалдааны бараа эргэлтийн 98 хувьд хяналт тавьж байна.

Дэлгэрэнгүй: “ОЛОН УЛСЫН ГААЛИЙН БАЯР 2019”

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН 100.000 ТЭМДЭГТИЙГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

Urt zurag nuur

2019.01.19-ны өдөр Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсийн орох талын суудлын автомашины хяналтын хэсэгт БНХАУ-аас орж ирсэн МУ-н иргэн Б нь УАЗ 469 маркын тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа 100000 ширхэг онцгой албан татварын тэмдэгтүүдийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил үйлдсэнийг Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны байцаагч илрүүлсэн байна.

Дэлгэрэнгүй: ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН 100.000 ТЭМДЭГТИЙГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН 2019 ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

IMG 0093

Гаалийн байгууллага 2018 онд Монгол Улсын төсөвт 2.19 их наяд төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 2.73 их наяд төгрөгтөвлөрүүлж төлөвлөгөөг124.6хувиар буюу 538.9 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН 2019 ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

УЛСЫН ХИЛЭЭР ЭМ ТАРИА ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЛАА

mmexport1546834742081

Улаанбаатар хот дахь гаалийн газрын “Ачаа тээш” дэх гаалийн хяналтын бүсэд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас 2019 оны 01-р сарын 04-ний өдөр тус улсын иргэн С-ийн нэр дээр ирсэн 30 кг эрүүл мэндийн гэх бараанд гаалийн хяналт шалгалт хийх явцад эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гаалийн хилээр нэвтрүүлэх бараа болох “Панаксадиол” /Panaxadiol/ гэх нэртэй ампултай тариа байсныг илрүүлсэн байна.

Дэлгэрэнгүй: УЛСЫН ХИЛЭЭР ЭМ ТАРИА ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЛАА

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТӨСЛҮҮДЭД САНАЛ АВЧ БАЙНА

logo blue

Гаалийн ерөнхий газраас нийтээр дагаж мөрдөх журмын төслүүдэд санал авч байна. 

САНАЛ ӨГӨХ

ГААЛЬ-БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ 2018

logo blue“Гааль-Бизнесийн зөвлөлдөх уулзалт” 2018 оны 12 сарын 14-ний өдөр 10.00 цагт “Чингис Хаан” зочид буудалд зохион байгуулагдана. Гадаад худалдааг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр зохион байгуулагдах уг уулзалтанд Гадаад худалдаа эрхлэгч иргэн, ААН та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

САНГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ "СПОРТ НААДАМ-2018" ТЭМЦЭЭНД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

DSC 6229

Санхүү, эдийн засгийн салбарын төрийн байгууллагуудын дунд явагддаг “Спортын наадам-2018” тэмцээн энэ жил 11-р сарын 21-25 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд 13 байгууллага спортын 6 төрөлд хурд хүчээ сорьсноос багийн нийт дүнгээр 1-р байранд Монгол банк, 2-р байранд ГЕГ, 3-р байранд Төрийн банк тус тус байр эзэллээ.

Дэлгэрэнгүй: САНГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ "СПОРТ НААДАМ-2018" ТЭМЦЭЭНД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ