mn GB
Mobile menu

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ

Гаалийн бүрдүүлэлт гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм. Гаалийн бүрдүүлэлт нь Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Гаалийн удирдах төв байгууллагын эрхийн актаар тогтоосон гаалийн байгууллагаас явуулах үйл ажиллагаа юм.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГОРИМ

Гаалийн бүрдүүлэлтийн горим гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаар тогтоосон хэм хэмжээ, нөхцөл, шаардлагыг хэлнэ. Горимыг сонгосноор барааг байршуулах боломж, гаалийн бүрдүүлэлт болон гаалийн шалгалт хийх дараалал, тухайн бараанд төлөх гаалийн татварын хувь хэмжээ, татвартай холбоотой бусад харилцан хамаарал бүхий асуудлыг шийдвэрлэх боломжтой болдог.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГОРИМ

ЗОРЧИГЧИЙН БҮРДҮҮЛЭЛТ

Зорчигч гэдэг нь:
- Монгол улсад байнга оршин суудаггүй, улсын хилээр түр гарч, эсхүл буцаж гарч байгаа хувь хүн
- Монгол улсад байнга оршин суудаг, улсын хилээр түр гарч, эсхүл буцаж гарч байгаа хувь хүн

Зорчигч гаалийн бүрдүүлэлт хийхэд: 

Тусгай журам тогтоогоогүй бол зорчигчийн биедээ авч яваа хувийн хэрэглээний эд зүйл болон биеэс тусдаа ачаа тээш, чингэлэгээр явуулсан бараанд гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл нь зорчигчийн гаалийн мэдүүлэг /деклараци/ болно.

Дэлгэрэнгүй: ЗОРЧИГЧИЙН БҮРДҮҮЛЭЛТ