mn GB
Mobile menu

БҮРДҮҮЛЭЛТИЙН ДАРААХ ШАЛГАЛТЫН ГАЗРЫН 2014 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Гаалийн ерөнхий газраас 2014 оныг "Мэдээлэл солилцоог идэвхжүүлж, хамтын хариуцлагыг дээшлүүлэх" жил болгон зарласан бөгөөд Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас гаалийн байгууллагын энэхүү зорилтыг ханган биелүүлэх чиглэлээр 2014 оны ажлын төлөвлөгөөндөө 12 үндсэн ажил хийхээр тусган, түүнийгээ амжилттай хэрэгжүүлэн ажиллалаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс татаж авч үзнэ үү.

Бүрдүүлэлтийн дараахь аудит

Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ)-ын худалдааны хэлэлцээрүүдийг хэрэгжүүлж байгаагаар гаалийн татварын хувь хэмжээг багасгах хандлага дэлхий дахины хэмжээнд ажиглагдаж байгаа ч зарим орнуудад барааны гаалийн татварын хувь хэмжээ өндөр хэвээр байгаа нь худалдааны луйвар бий болоход нөлөөлөх гол хүчин зүйл болдгийг, улмаар энэ байдал нь төрийн болон хувийн секторуудын аль алинд нь эдийн засаг, төсвийн асар их сөрөг үр дагаврыг бий болгодог талаар Дэлхийн Гаалийн Байгууллагаас гаргасан гарын авлага /зөвлөмж/-д тодорхой дурьдсан байна.

Худалдааны луйвар нь гаалийн зөрчлийн олон хэлбэрийг агуулсан байдаг учир үүнийг зөвхөн үнэлгээний асуудлын хүрээнд авч үзэж болохгүй. Барааны үнэлгээнээс гадна улс үндэсний худалдааны болон аюулгүй байдлын бодлогод хамрагддаг ангилал, гарал үүслийн асуудалтай холбон авч үзэх нь чухал юм. Тодруулбал: гаалийн бүрдүүлэлт хийгдэх үеийн энгийн тоон үзүүлэлтийн зөрүүнээс эхлээд тухайн иргэн, хуулийн этгээдийн хувийн болон албан ёсны бүртгэл тооцоо, санхүүгийн данс, тайлан тэнцлээс илэрч байгаа хуулийн дагуу төлвөл зохих татвараас зайлсхийсэн ил, далд “нуугдмал” хэлбэрийн агуулгатай зөрчлүүдийг ойлгож болох юм.

Худалдааны луйврыг үйлдэгчид нь олон төрлийн тээврийн хэрэгслийн систем болон худалдааны хэвийн үйл явцаас боломжтой бүхий л давуу талуудыг авч маш олон төрлийн үйлдэлд ашигладаг байна. Дээрх зөрчлүүдээс ил хэлбэрийн зөрчлийг гаалийн бүрдүүлэлтийн үе шатанд буюу бичиг баримт хүлээн авч хянах, биет шалгалт хийх явцад илрүүлж болдог ч далд “нуугдмал” хэлбэрийн зөрчлийг гаалийн хяналтын бүсэд илрүүлэх боломж байдаггүй.

Дэлгэрэнгүй: Бүрдүүлэлтийн дараахь аудит