Гаалийн байгууллага нь:
Нэр томъёоны тодорхойлолт:
Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн биелэлтийг хангах, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар Гадаад харилцааны яам, Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпораци 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн портал байгуулах (Trade Information Portal), Худалдаа хөнгөвчлөх үндэсний хорооны үйл ажиллагааг дэмжих, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй болон малын эрүүл мэндийн сайн дадал нэвтрүүлэх, үндэсний болон олон улсын шаардлагуудыг хангахад чиглэгдсэн дүрэм, журмыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг тусгасан.
Дэлгэрэнгүй: ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ
Гаалийн байгууллагын хэрэгжүүлж буй эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын зарчим нь үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах болон гадаад худалдааг хөнгөвчлөх үүргийг тэнцвэртэйгээр хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх юм. Эрсдэлийн удирдлагын програмд урьдчилан оруулсан шалгуурын үндсэн дээр гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт хийх төлөв улаан, улбар шар, ногоон өнгөөр илэрхийлэгдэнэ.
Гаалийн байгууллага гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахилтын түвшинг тодорхойлж ангилна.
ДГБ-ын "Гадаад худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байлгах" багц стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын гаалийн байгууллага "Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг 2010 оноос эхлүүлсэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго нь гадаад худалдааг хөнгөвчлөх, худалдааны аюулгүй байдлыг хангах, гааль-бизнесийн түншлэлийг хөгжүүлэх юм.
Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖ /AUTHORIZED ECONOMIC OPERATOR/
Их Түмэн Санаачлага (цаашид ИТС гэх) нь Их Түмэн Голын ай сав нутгийн хөгжлийн хөтөлбөр юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн хүрээнд БНХАУ, Монгол, Бүгд Найрамдах Солонгос, ОХУ гэсэн 4 орны засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм юм.
Анх 1995 онд, ИТС-ийн гишүүн орнуудын засгийн газар нь энэ бүс нутийн эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны механизмыг байгууллахаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан байдаг. Ялангуяа тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг салбарыг тэргүүлэх чиглэл болгон анхаарч ирсэн.