mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЗУУЧЛАГЧ

Гаалийн зуучлагчийн үйл ажиллагааны талаар

  1. Тусгай зөвшөөрлийн хууль эрх зүйн орчин

а. Олон улсын конвенци, багц стандарт :

Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах тухай протоколын Ерөнхий хавсралтын 8 дугаар бүлгийн “ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ГУРАВДАГЧ ЭТГЭЭД ХООРОНДЫН ХАРИЛЦАА” хэсгийн:

8.1 Стандарт “Холбогдох этгээд нь гаалийн байгууллагатай өөрөө шууд харилцах эсхүл өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдээр дамжуулан харилцах эсэхийг сонгож болно.”

8.2 Стандарт “Бусад этгээдийн өмнөөс гаалийн байгууллагатай харилцах гуравдагч этгээдийн нөхцлийг үндэсний хууль тогтоомжид заасан байх бөгөөд мөн гаалийн болон бусад татварыг барагдуулах болон явцын дунд гарах аливаа хариуцлагын талаар хүлээх үүргийг заасан байна.” гэж тус тус заасан бөгөөд Монгол улс уг конвенцид 2006 онд нэгдэн орсон болно.

Дэлхийн гаалийн байгууллагаас 2005 онд баталсан “Дэлхийн хэмжээний гадаад худалдааг аюулгүй болгох, хөнгөвчлөх тухай суурь стандарт”-ын “Гааль бизнесийн түншлэлийг бэхжүүлэх” зорилтыг хангахад гадаад худалдааны бараа эргэлтийг хурдасгах, хөнгөвчлөхөд гаалийн зуучлалын үйл ажиллагаа чухал үүрэгтэйг онцолсон. Гааль бизнесийн түншлэлийн систем нь зэргэлдээ орших хилийн боомтоор нэвтэрч байгаа худалдааг хөнгөвчлөх үүднээс мэдээллийн технологийг ашиглах, шаардлагын хэмжээнд ажиллаж чадвартай импортлогч, экспортлогч, гаалийн зуучлагч, тээвэр зууч, тээвэрлэгч болон үйлчилгээ үзүүлэгчдэд тусгай хөнгөлөлтийг үзүүлэх зэрэг гаалийн өдөр тутмын ажилд чанарын итгэмжлэл олгох явдалд суурилах ёстой. Тухайлбал, Стандарт 3. Итгэмжлэл олгох “Гаалийн байгууллага худалдаанд оролцогч хүрээнийхний хамтаар итгэмжлэл олгохдоо тусгай шалгуураар эрх олгоно.”

Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн заалтуудтай хамаарах зүйлийн 10.7-д гаалийн зуучлагчийг ашиглах, зөвлөгөө өгөх талаар тусгасан байдаг ба Монгол улс уг байгууллагад 1997 онд гишүүнчлэлээр элссэн байна.

б. Монгол улсын хууль тогтоомж:

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.1 хэсэг, 15.4.7 дахь заалт болон Гаалийн тухай хуулийн 66.2. дахь хэсэгт “Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд уг зөвшөөрлийг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.“ гэж тус тус заасан. Уг зөвшөөрлийг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 6.1 хэсгийг үндэслэн 3 жилийн хугацаатайгаар олгож, 6.2 хэсэгт заасны дагуу мөн хугацаагаар сунгана.

Гаалийн байгууллага гаалийн зуучлагч болон гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний үйл ажиллагаанд Гаалийн тухай хуулийн зургаа, долдугаар дэд бүлэг болон Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 388 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ын дагуу хяналт тавина.

  1. Гаалийн зуучлалын тухай ерөнхий ойлголт

Гаалийн үйл ажиллагааг ил тод, ойлгомжтой, нийтэд дөхөм болгох, гаалийн бүрдүүлэлтийг чирэгдэл багатай түргэн шуурхай гүйцэтгэхэд гаалийн байгууллагын үйл ажиллагаанаас гадна гааль бизнес эрхлэгчдийн дунд зуучлах үүрэг бүхий гаалийн зуучлагчийн институцийн үйл ажиллагаа чухал юм.

Гаалийн зуучлал нь барааны ангиллыг тодорхойлох, барааны гаалийн үнийг тодорхойлох, барааны тоо хэмжээ, жинг гаргах, гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэх, гаалийн бүрдүүлэлтийн горимыг сонгох, гаалийн мэдүүлгээр барааг гаалийн байгууллагад мэдүүлэх, бараанд ногдох гаалийн болон бусад татварыг төлөх, гаалийн бүрдүүлэлт хийж дууссан тухай зуучлуулагч  этгээдэд үр дүнг мэдээлэх гэх мэт барааг гаалийн хяналтад  орохоос эхлэн гаалийн хяналтнаас гарах бүхий л үйл ажиллагааг хэрэгжүүлэх чухал үүрэгтэй.

а./ Зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлага

Гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгж байгууллага иргэдийн гаалийн мэдүүлгийн нөхөн бичилтийг үнэн зөв бөглөх дадлага туршлага бага байгаагаас гадна цаг хугацаа хэмнэх үүднээс зуучлагч байгууллагаар дамжуулан гаалийн бүрдүүлэлт хийж байна. Түүнчлэн хилийн боомт шинээр нээх, зарим хилийн боомтын ажиллах цагын хуваарийг уртасгах, 24 цагаар ажиллуулах, зарим  түр ажиллагаатай боомтыг байнгын ажиллагаанд шилжих зэрэг боомтын үйл ажиллагаа өргөссөнөөр зуучлагчийн шаардлага нэмэгдэж байна.

б./ Гадаад орны туршлага

ОХУ-д Гаалийн байгууллагаас тавигдсан нөхцөл шаардлагыг хангасан аж ахуйн нэгжид , БНХАУ-д аж ахуйн нэгжид итгэмжлэлээр уг зөвшөөрөл олгодог байна. Хөгжингүй бусад оронд /АНУ, БНСУ/ гаалийн зуучлагчийн лизенцтэй байдаг байна.

в./ Интернет бүрдүүлэлт

Гаалийн байгууллагаас гадаад худалдаанд оролцогч нарт зуучлагч аж ахуйн нэгжээр дамжихгүйгээр СЕРS систем ашиглан барааг гаалийн байгууллагад мэдүүлж, интернет бүрдүүлэлт хийх бололцоог ч бас бүрдүүлсэн. Ингэснээр зуучлалын хөлс төлбөр төлөхгүйгээр барааг гаалийн байгуулагад өөрсдөө мэдүүлнэ. 2017 оны эхний 5-р сарын байдлаар интернетээр мэдүүлсэн мэдүүлгийн нийт тоо 47009 буюу нийт мэдүүлэгт эзлэх хувь 16.24% байна.

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ГУРАВДАГЧ ЭТГЭЭД ХООРОНДЫН ХАРИЛЦАА

8.1 Стандарт

Холбогдох этгээд нь гаалийн байгууллагатай өөрөө шууд харилцах эсхүл өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдээр дамжуулан харилцах эсэхийг сонгож болно.

8.2 Стандарт

Бусад этгээдийн өмнөөс гаалийн байгууллагатай харилцах гуравдагч этгээдийн нөхцлийг үндэсний хууль тогтоомжид заасан байх бөгөөд мөн гаалийн болон бусад татварыг барагдуулах болон явцын дунд гарах аливаа хариуцлагын талаар хүлээх үүргийг заасан байна.

8.3 Стандарт

Холбогдох этгээд өөрөө гаалийн бүрдүүлэлт хийх тохиолдолд гаалийн байгууллага нь гуравдагч этгээдээр дамжуулан гаалийн бүрдүүлэлт хийхэд тавих шаардлагаас илүү хатуу шаардлага тавих, тааламжтай бус хандахгүй байна.

8.4 Стандарт

Гуравдагч этгээдээр итгэмжлэгдсэн этгээд нь түүнийг өөрийн нэрийн өмнөөс гаалийн бүрдүүлэлт хийхээр итгэмжилсэн этгээдийн эдлэх эрхийг мөн адил эдэлнэ.

8.5 Стандарт

Гаалийн байгууллага нь гуравдагч этгээдийг өөрийн зохион байгуулах худалдаа эрхлэгчидтэй хийх албан ёсны зөвлөлгөөнд оролцуулна.

8.6 Стандарт

Гаалийн байгууллага нь гуравдагч этгээдээр дамжуулан гаалийн бүрдүүлэлт хийхгүй байх нөхцлийг заасан байна.

8.7 Стандарт

Гаалийн байгууллага нь гуравдагч этгээдээр дамжуулан гаалийн бүрдүүлэлт хийхгүй байх шийдвэрээ бичгээр өгнө.

 

Асуулт

Зөвшөөрөл олгогч байгууллагын хариулт

1

Зөвшөөрлийн нэр

Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх

2

Зөвшөөрөл олгогч байгууллагын нэр

Сангийн яам

3

Эрх зүйн үндэслэл

(хууль, эрх зүйн актын нэр, холбогдох зүйл, заалт тус бүрийг текстээр нь тодорхой бичнэ.)

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль

15.4. Санхүү, эдийн засгийн чиглэлээр:

15.4.7 дахь заалт гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх;

Гаалийн тухай хууль II хэсэг. Зургадугаар бүлэг. Долдугаар дэд бүлэг 66.2.Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд уг зөвшөөрлийг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

4

Энэ зөвшөөрлийг авахад аж ахуй эрхлэгчээс заавал бүрдүүлэх ёстой баримт бичгийн жагсаалт

- тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах

- 2-оос доошгүй гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнтэй байх

- тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ

- тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар

- улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

- татварын өргүй байх холбогдох байгууллагын тодорхойлолт, эсхүл гэрчилгээ

- зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх санхүүгийн чадавхтай байх

- мэдүүлэгчийн өмнөөс гаалийн болон холбогдох бусад татварыг төлөх, эсхүл төлөхөөр гаргасан баталгааг хангахад учирч болзошгүй алдагдлаас хамгаалах зорилгоор эрсдлийн сан байгуулсан байх

- гаалийн хууль тогтоомжийн зөрчил гаргаж байгаагүйг нотолсон гаалийн болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт

- компьютерийн үзүүлэлт

5

Улсын тэмдэгтийн тухай хууль

Тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу 850000 төг

6

Зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа?

3 жил хүртэл

7

Зөвшөөрлийг ямар зорилгоор олгодог вэ?

Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг бараа, тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй байгуулсан аж ахуйн гэрээний үндсэн дээр гаалийн байгууллагад мэдүүлэх ажлыг гаалийн зуучлагч төлөөлөн хийнэ.

Гаалийн зуучлагч нь барааг ачихаас хүлээн авах хүртэлх замд гарч болох асуудлыг урьдчилан тооцож, валютын ханш, гаалийн татварын өөрчлөлт зэргийг ямар гаалийн зохицуулалтаар шийдэж болохыг импортлогч нарт зөвлөж, гаалийн байгууллагатай харьцахад аливаа хүндрэл гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.

Дэлхийн гаалийн байгууллагаас баталсан “Дэлхийн хэмжээний гадаад худалдааг аюулгүй болгох, хөнгөвчлөх тухай суурь стандарт”-ын “Гааль бизнесийн түншлэлийг бэхжүүлэх” зорилтыг хангахад гадаад худалдааны бараа эргэлтийг хурдасгах, хөнгөвчлөхөд гаалийн зуучлалын үйл ажиллагаа чухал үүрэгтэйг тусгасан байдаг. АНУ, Япон зэрэг оронд гаалийн зуучлалын институци “хаалганаас хаалганд” гэсэн зарчмаар хэрэгжиж буй туршлага байна.

Гаалийн тарифын болон тарифын бус зохицуулалт

ГААЛИЙН АЛБАН ТАТВАР

“Гаалийн татвар” гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифын дагуу ноогдуулах, хураах, төлөх албан татварыг хэлнэ. Гаалийн татвар тогтоох хэлбэр нь : 

• Гаалийн үнээс хувиар
• Барааны нэгжид мөнгөн илэрхийллээр
• Дээрх 2 хэлбэрийг дангаар эсхүл хослуулан
• Дээрх 2 хэлбэрээс гаалийн өндөр татвартайг нь сонгоно

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР

Импортын бараанд Нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-ын хувь хэмжээ нь 2007 оны 1 дүгээр сарын 1-нээс татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна. Импортын барааны НӨАТ тооцох үнэлгээг Гаалийн тарифын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон үнэ дээр гаалийн, онцгой болон бусад татварыг нэмж тодорхойлно. Худалдах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан бөгөөд гаалийн байгууллагад мэдүүлсэн барааны хувьд тэг “0” хувь хэмжээг хэрэглэнэ.

Гадаад худалдаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бараа импортоор оруулах болон экспортод гаргах үедээ гаальд тодорхой албан татвар, хураамж төлдөг. Эдгээр албан татварын хэмжээ нь гаалийн үнэ, тоо хэмжээ, татварын төрөл, хэлбэр, тарифын хувь хэмжээ зэргээс хамаарч өөр өөр байна. Манай улсын хувьд дийлэнх импортын барааны гаалийн албан татвар 5%, НӨАТ 10% байдаг бөгөөд тодорхой зарим нэр төрлийн барааны улирлын чанартайгаар өөрчлөгддөг.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ ногдуулах, төлүүлэх үйл ажиллагааг гаалийн байгууллага хариуцна гэсэн бөгөөд НӨАТ тооцох үнэлгээг Монгол Улсын Гаалийн тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татвар, онцгой албан татвар болон бусад татварыг нэмж тодорхойлно гэж заасан байдаг. Үүний дагуу НӨАТ-ыг тооцохдоо дараахь томъёог хэрэглэнэ.

НӨАТ=(ГҮ+ГТ+ОТ+БТ)*Т3
ГҮ - гаалийн үнэ
ГТ - гаалийн татвар
ОТ - онцгой татвар
БТ - бусад татвар
Т3 - НӨАТ-ын хувь

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР 

/Доорхи заалт 2012 оны 1-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна/

Архи, дарс, тамхи, шар айраг, автобензин, дизелийн түлш, автомашин зэрэг бараа онцгой татвартай байдаг.

 

Онцгой албан татвар ноогдуулах бараа

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл Онцгой албан татвар ногдлуулах биет нэгж
1. Бүх төрлийн согдууруулах ундаа 1 литр
2. Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи 100 ширхэг
3. Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи 1 килограм
4. Автобензин, дизелийн түлш 1 тонн
5. Суудлын автомашин 1 ширхэг

Импортын суудлын авто машинд ногдуулах онцгой албан татвар:

Д/д

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж /см3/

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ   /төгрөгөөр/

Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа /жилээр/

0-3 жил

4-6 жил

7-9 жил

10 ба түүнээс дээш жил

1

1500 ба түүнээс доош

750 000

1 600 000

3 350 000

10 000 000

2

1501-2500

2 300 000

3 200 000

5 000 000

11 700 000

3

2501-3500

3 050 000

4 000 000

6 700 000

13 350 000

4

3501-4500

6 850 750

8 000 000

10 850 000

17 500 000

5

4501 ба түүнээс дээш

14 210 000

27 200 000

39 150 000

65 975 000

 

ТАТВАР БОДОХ АРГАЧИЛАЛ

ГААЛИЙН БОЛОН БУСАД ТАТВАРЫГ ТООЦОХ АРГАЧИЛАЛЫН ТАЛААР

Дээрх албан татварын төрлүүдийг ногдуулахдаа татвар тооцох дараахь хоёр хэлбэрийг ашигладаг.

1.Гаалийн үнээс хувиар тооцох хэлбэр:

Энэ хэлбэрээр гаалийн татвар тооцоход дараахь томъёог хэрэглэнэ. 

ГТ=ГҮ х Т1
ГТ - гаалийн татвар
ГҮ - гаалийн үнэ
Т1 - Үнээс тооцох тарифын хувь хэмжээ

2. Биет хэмжигдэхүүнээс тооцох хэлбэр:

Энэ хэлбэрээр гаалийн татвар тооцоход дараахь томъёог хэрэглэнэ.

ГТ= ТХ х Т2
ГТ – татварын хэмжээ
Т2 – тоо хэмжээ, жингээс тооцох тарифын хувь хэмжээ
ТХ – татвар тооцох барааны тоо хэмжээ, жин буюу биет хэмжигдэхүүн

Гаалийн үнийг тодорхойлохдоо дараахь томъёог хэрэглэнэ. 

ГҮ=ХҮ + (Т+К+Д+П+О) – Х
- ГҮ – гаалийн үнэ
- ХҮ – хэлцлийн үнэ буюу импортын бараанд төлсөн, төлбөл зохих үнэ,
- Т – тээврийн зардал,
- К – комисс,
- Д – дэмжлэг,
- П – патент,
- О – орлого,
- Х – хасагдах зардал

Эдгээр нэмэгдэх болон хасагдах зардлуудыг тус тусад нь дэлгэрэнгүй авч үзье.

1.Т буюу тээврийн зардалд барааг Монгол Улсын хилийн өртө хүртэл тээвэрлэх, ачих буулгах зардал, тээврийн бичиг баримт бүрдүүлэхтэй холбогдон гарсан аливаа хураамж, үнэ хөлс, тээвэрлэлтийн явцад бараанд зориулж, тухайлбал шаардлагатай дулаан бүхий орчинд тээвэрлэх ёстой бараа бол түүнд гарах зардал, мөн үүнтэй төстэй чийг, агааржуулалт, хөргөлтөд гарах зардал, түүнчлэн хэрвээ амьд амьтан бол түүнийг хооллох, эмчлэх зэрэг тухайн барааны бүрэн бүтэн байдал, чанарыг хадгалахтай холбогдон гарах зардлууд, даатгалын хураамж хамаарна. 

2.К буюу комисст тухайн барааг худалдан авахтай холбогдуулан худалдан авагчийн төлсөн буюу төлбөл зохих комиссын болон зуучлагчийн хөлс, уг бараатай хамт ангилагдах эргэлтийн сав, баглаа боодлын дараахь үнийг хамруулан авч үзнэ: 

3.Д буюу дэмжлэгт тухайн барааг экспортонд зориулж үйлдвэрлэх, Монгол Улсад экспортлох үйл ажиллагаатай холбогдуулан ашиглуулахаар худалдан авагчаас худалдагчид буюу үйлдвэрлэгчид шууд болон шууд бус хэлбэрээр үнэ төлбөргүй, эсвэл хямдруулсан үнээр нийлүүлсэн бараа, ажил үйлчилгээний өртгийн зохих хэсгийг ойлгоно. 

4.П буюу патентэд тухайн үнэлж байгаа барааг худалдан борлуулах нөхцөл болгон худалдан авагчаас шууд ба шууд бус хэлбэрээр төлсөн, эсвэл төлөх патент, оюуны өмчийн эрхийн гэх мэт төлбөр, шимтгэл хамаарна. 

5.О буюу орлогод худалдан авагч тухайн барааг худалдан борлуулсан, захиран зарцуулсан, ашигласнаас олох орлогоосоо шууд ба шууд бус хэлбэрээр худалдагчид эргүүлж төлөх хэсэг хамаарна. 

6.Х буюу хасагдах зардалд дараахь бүлэг зардлууд орно. Үүнд: Үйлдвэрлэлийн хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж зэрэг барааг импортолсоны дараа суурилуулсан, угсарсан, бүтээн босгосон, засварласан болон техникийн туслалцаа үзүүлсэн, үүнтэй холбоотой сургалт явуулсаны төлөө худалдагчид төлсөн төлбөр, импортолсоны дараахь тээврийн зардал, импортлогч орны гаалийн болон бусад татвар г,м. 

 

ОДОО ТА ТАТВАРАА БОДООД ҮЗЭЭРЭЙ

ЖИШЭЭ-1: /Онцгой албан татвартай бараа/

Иргэн Д Япон улсаас 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 2000см3 Mark-II машиныг 2100 ам.доллараар худалдан авсан бөгөөд уг машиныг монголд оруулж ирэх тээврийн зардал болон холбогдох зардалд нийт 4100 ам.доллар төлсөн гэж үзвэл ямар хэмжээний татвар төлөхийг тооцож үзье.

· ХҮ - худалдаж авсан үнэ
· З - тээврийн зардал болон бусад зардал
· ГҮ - гаалийн үнэ (зах зээлийн үнэ)
· Х - тухайн өдрийн гаалийн бүрдүүлэлтэд мөрдөж байгаа ам.долларын ханш (1 $=1’310 төгрөг гэж тооцов.)
· ГТ - гаалийн татвар (5%)
· ОАТ - онцгой албан татвар
· НӨАТ - нэмэгдсэн өртөгийн албан татвар 10%)

1. ГҮ=(ХҮ+З)*Х
ГҮ=(2'100+4'100)*1'310=8'122’000 төгрөг

2. ГТ=ГҮ*5%
ГТ= 8'122’000*5%=406'100

3. Суудлын автомашин нь 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 2000см3 тул Онцгой албан татварын хуулийн дагуу 7'000 ам.доллар (7'000*1'310=9’170’000 төгрөг)-ын ОАТ ногдуулна.
НӨАТ=(ГҮ+ГТ+ОАТ)*10%

4. НӨАТ=(8'122’000+406'100+ 9’170’000) *10%=1'769'810 төгрөг
ТАТВАРЫН ДҮН: 406'100 + 9’170’000 + 1'769'810 буюу
Таны импортлосон автомашинд нийт 11'345'910 төгрөгийн татвар ногдох тооцоо гарч байна.

pdf Импортын барааны гаалийн тарифын хувь, хэмжээ /2017/

МОНГОЛ, БНХАУ ХОЁР УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛЭЭР ЗЭРЭГЦҮҮЛЭЛТ ХИЙЛЭЭ

0621 2

Зэрэгцүүлэлтийн үйл ажиллагаанд Монголын талаас ГЕГ-ын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн, Гаалийн улсын ахлах байцаагч Ц.Оюунбилэг, Гаалийн улсын байцаагч Ц.Оюунцэцэг нар, БНХАУ-ын талаас ГЕГ-ын Статистикийн ерөнхий хэлтсийн 1 дүгээр зэргийн шинжээч Пэн Чунь Лин, ахлах байцаагч Жон Бин, ахлах байцаагч Жонг Хүй, Гуанжоу дэх Гаалийн газрын Статистикийн ерөнхий хэлтсийн салбарын дарга Жан Янь Хүй, Гуанжоу дэх Гаалийн газрын Статистикийн ерөнхий хэлтсийн судлаач Чэнг Юан Юан, Гуанжоу дахь Гаалийн газрын Статистикийн ерөнхий хэлтсийн ахлах байцаагч Ли Да Пэн, Нанжинь дахь Гаалийн газрын Статистикийн ерөнхий хэлтсийн газрын дарга Бао Шьао Фэй, Хөх хотын гаалийн газрын ын Статистикийн ерөнхий хэлтсийн ахлах байцаагч Жанг Шьао Янь, Хөх хотын Гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах байцаагч Жао Тэ Бу Шин нар тус тус оролцов.    

Дэлгэрэнгүй: МОНГОЛ, БНХАУ ХОЁР УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛЭЭР ЗЭРЭГЦҮҮЛЭЛТ ХИЙЛЭЭ

Тендерийн урилга

Тендер шалгаруулалтын нэр Хүлээж авах эцсийн огноо Нээх огноо
1 Гаалийн байгууллагын албан хэрэгцээнд хэрэглэх нэг удаагийн троссон ломбо нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 02/2017 2017-5-18

2017-5-18

2 Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагчийн дүрэмт хувцас нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 4/2017 тоот нээлттэй тендерийн баримт бичиг
2017-7-5

2017-7-5

Тендер шалгаруулалтын нэр Хүлээж авах эцсийн огноо Нээх огноо
1 “Гааль, татварын байгууллагын албан хэрэгцээнд хэрэглэх нэг удаагийн троссон ломбо нийлүүлэх” 11/2016 тоот 2016-07-21

2016-07-21

2 Гааль, татварын ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь “Бургастай” хилийн боомтын хяналт шалгалтын цогцолбор, хилийн хяналтын байгууллагын ажиллагсдын орон сууцны хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 18/2016 тендер 2016-07-25

2016-07-25

 

 

Тендер шалгаруулалтын нэр Хүлээж авах эцсийн огноо Нээх огноо
1 “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн зөрчил, хөдөлгөөнт хяналтын газрын Хөдөлгөөнт хяналтын албаны эрэлч нохойг зориулалтын нохойн хоолоор хангах, худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” 1/2015 тоот 2015-02-17

2015-02-17

2 2. Гаалийн улсын байцаагчийн дүрэмт хувцас  нийлүүлэх, нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер 2/2015 тоот 2015-03-26

2015-03-26

3 3. Гаалийн улсын байцаагчийн дүрэмт хувцас  нийлүүлэх, нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер 2/2015 тоот 2015-06-02

2015-06-02

4 4. Гаалийн байгууллагын албан хэрэгцээнд хэрэглэх нэг удаагын троссон ломбо, гаалийн үндсэн болон нэмэлт мэдүүлэг хэвлэх тусгай нууцлал бүхий цаас нийлүүлэх 10/2015 тоот 2015-07-30

2015-07-30

5 5. Тендер шалгаруулалтын нэр: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар, Алтанбулаг хилийн боомтын хэвийн ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбогдуулан хийгдэх их засварын ажлыг сонгон шалгаруулах тендер дугаар: 21/2015 2015-09-14

2015-09-14

6 6. Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь Гаалийн газрын уурын зуух суурилуулах засварын ажлыг сонгон шалгаруулах тендер. Дугаар: 24/2015 2015-09-28

2015-09-28

 
Тендер шалгаруулалтын нэр Хүлээж авах эцсийн огноо Нээх огноо
1 Гаалийн ерөнхий газрын мэдээллийн технологийн төвийн албан хэрэгцээнд ашиглаж буй техник хэрэгслийг шинэчлэх ажил. 2014-02-17 2014-02-17
2 Гаалийн ерөнхий газрын харьяа Ульханмайхан, Сүмбэр, Тэшиг суман дахь Бага-Илэнх алслагдсан хилийн боомтуудын албан хэрэгцээнд VSAT өргөтгөлийг сайжруулах ажил. 2014-02-14 2014-02-14
3 Баян-Өлгийн аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Ярант, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн хилийн боомтуудын орох, гарах хаалгыг шилэн кабелиар холбох ажил. 2014-02-17 2014-02-17
4 Гаалийн ерөнхий газрын серверийн өрөөний хөргөлтийн системийг шинэчлэх. 2014-02-14 2014-02-14
5 Гаалийн мэдээллийн нэгдсэн сүлжээг ашиглан гаалийн газар, хороодод дотоод холбоог бий болгох /Гаалийн ерөнхий газар/ 2014-03-04 2014-03-04
6 Серверийн өрөөний тог баригчийн батарейг солих /Гаалийн ерөнхий газар/ 2014-02-03 2014-02-03
7 Гаалийн дотоод үйл ажиллагаанд ашиглаж буй системүүдийг нэгтгэх төхөөрөмж /Улаанбаатар Сүхбаатар дүүрэг/ 2014-02-10 2014-02-10
8 Гаалийн мэдээллийн нэгдсэн сүлжээний өргөтгөл /Гаалийн ерөнхий газар/ 2014-03-10 2014-03-10
9 Гаалийн автоматжуулсан систем (CAIS )-ийн серверүүдэд шинэчлэлт хийх /Гаалийн ерөнхий газар/ 2014-03-10 2014-03-10
10 Улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдаанд 2013-11-11 2013-11-11
11 Гаалийн улсын байцаагчийн дүрэмт хувцас нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 2013-09-20 2013-09-20
12 Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод гидрогеологийн эрэл хайгуул хийж, худаг гарган худгийн барилга барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер 2013-09-02 2013-09-02
13 Гаалийн ерөнхий газрын харъяа газар, хороодын албан хэрэгцээнд зорчигчийн ачаа,тээш шалгах рентген аппарат нийлүүлж, суурилуулах 2013-08-19 2013-08-19
14 Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж улсын орлого болгосон тарваганы арьс 422 ширхэг, мөндөлийн арьс 98 ширхэг, чонын арьс 21 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, хярсны арьс 5 ширхэгийг худалдан борлуулах хаалттай дуудлага худалдааг үндэсний үйлдвэрлэгчдийн дунд зарлаж байна. 2013-07-09 2013-07-09
15 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын Шалган нэвтрүүлэх цогцолборын төв байрны барилгын хүчитгэлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер 2013-08-01 2013-08-01
 
Тендер шалгаруулалтын нэр Хүлээж авах эцсийн огноо Нээх огноо
11 Өмнөговь аймаг дахь Шивээхүрэн гаалийн газарт 1 ширхэг/1-р багц/, Гашуунсухайт гаалийн газарт 2 ширхэг/2-р багц/, Сүхбаатар аймаг дахь Бичигт гаалийн хороонд 1 ширхэг/3-р багц/ 150 тонны даацтай электрон автопүү нийлүүлж, угсарч, суурилуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер 2013-07-22 2013-07-22
12 Гаалийн Ерөнхий газрын харъяа Сэлэнгэ аймаг дахь “Алтанбулаг” боомтод зорчигчийн биед үзлэг хийх рентген төхөөрөмж нийлүүлж, суурилуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер 2013-07-25 2013-07-25
13 ГЕГ-ын харъяа гаалийн газар, хороодын албан хэрэгцээнд бохирын машин 2 ширхэгийг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер 2013-07-25 2013-07-25
14 : Баян-Өлгий аймаг дахь гаалийн газрын Цагааннуур боомтын АЗШНЦ-ын бохирын шугамын их засварын ажлыг гүйцэтгэх, 1 ширхэг бохирын машин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер. /2 багц /: 1. Баян-Өлгий аймаг дахь гаалийн газрын Цагааннуур боомтын АЗШНЦ-ын бохирын шугамын их засварын ажлыг гүйцэтгэх 2. 1ширхэг бохирын машин нийлүүлэх 2013-07-25 2013-07-25
15 Гаалийн ерөнхий газрын албан хэрэгцээнд хяналт шалгалтын багаж хэрэгсэл нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 2013-07-09 2013-07-09
16 : Гаалийн ерөнхий газрын албан хэрэгцээнд сүлжээний нөөц тоног төхөөрөмж нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер 2013-07-08 2013-07-08
17 Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторийн хэрэгцээнд тоног төхөөрөмж нийлүүлэх, засвар үйлчилгээ хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, 2013-07-08 2013-07-08
18 Ховд аймаг дахь гаалийн газрын Булган боомт, Хөвсгөл аймаг дахь гаалийн хорооны Ханх боомтын албан хэрэгцээнд 40кВт-ийн хүчин чадалтай цахилгаан үүсгүүр /дизель генератор/ нийлүүлж, суурилуулах нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер 2013-07-08 2013-07-08
19 Гаалийн ерөнхий газрын албан хэрэгцээнд албан тасалгааны тавилга, эд хогшил, техник хэрэгсэл нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер 2013-07-01 2013-07-01
20 Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод гидрогеологийн эрэл хайгуул хийж, худаг гарган худгийн барилга барих/1-р багц/, Шивэхүрэн, Гашуунсухайт боомтын ШНЦ-т ус цэвэршүүлэх төхөөрөмж нийлүүлж, суурилуулах /2 багц/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер 2013-06-17 2013-06-17
 
Тендер шалгаруулалтын нэр Хүлээж авах эцсийн огноо Нээх огноо
21 Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж улсын орлого болсон суудлын автомашинуудыг худалдах нээлттэй нийтийн дуудлага худалдаанд урьж байна. 0000-00-00 0000-00-00
22 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын ШНЦ-ын Төв байрны барилгын хүчитгэлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, 04/2013 тоот тендер 2013-05-09 2013-05-09
23 ГЕГ-ын харъяа гаалийн газар, хороодын албан хэрэгцээнд бохирын машин 2 ширхэгийг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах,11/2013 тоот тендер 2013-05-09 0203-05-09
24 Өмнөговь аймаг дахь Шивээхүрэн гаалийн газарт 1 ширхэг/1-р багц/, Гашуунсухайт гаалийн газарт 2 ширхэг/2-р багц/, Сүхбаатар аймаг дахь Бичигт гаалийн хороонд 1 ширхэг/3-р багц/ 150 тонны даацтай электрон автопүү нийлүүлж, угсарч, суурилуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах,08/2013 тоот тендер 2013-05-09 2013-05-09
25 Гаалийн ерөнхий газрын албан хэрэгцээнд компютерийн вируснаас хамгаалах программ нийлүүлэх 03/2013 тоот харьцуулсан тендер 2013-03-21 2013-03-21
26 Баян-Өлгий аймаг дахь гаалийн газрын Цагааннуур боомтын АЗШНЦ-ын бохирын шугамын их засварын ажлыг гүйцэтгэх/1-р багц/, 1 ширхэг бохирын машин нийлүүлэх/2-р багц/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах, 10/2013 тоот тендер 2013-05-06 2013-05-06
27 Гаалийн төв лабораторт тоног төхөөрөмж нийлүүлж, засвар үйлчилгээ хийх. 2013-05-02 2013-05-02
28 Гаалийн Ерөнхий газрын харъяа Сэлэнгэ аймаг дахь “Алтанбулаг” боомтод зорчигчийн биед үзлэг хийх рентген төхөөрөмж нийлүүлж, суурилуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер 2013-05-06 2013-05-06
29 Ховд аймаг дахь гаалийн газрын Булган боомтын АЗШНЦ-ын бүрдүүлэлтийн заалыг шинэчлэн засаж тохижуулах, инженерийн шугам сүлжээ болон халаалтын радиатор, 5*2 нийт 10 айлын орон сууцны дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээний засвар, ажилчдын халуун усны газрын сантехникийн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах харьцуулсан тендер 2013-04-16 2013-04-16
30 Гаалийн ерөнхий газрын харъяа газар, хороодын албан хэрэцээнд зорчигчийн ачаа, тээш шалгах рентген төхөөрөмж 2 ширхэгийг нийлүүлж, суурилуулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна 2013-05-06 2013-05-06