mn GB
Mobile menu

Хориглосон хязгаарласан бараа

МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ БҮЛЭГ БАРААНЫ ЖАГСААЛТ

Бүлэг барааны бичиглэл Улсын хилээр нэвтрэх ялгаа
1. Мансууруулах бодис, тэдгээрийг хэрэглэх, үйлдвэрлэхэд зориулсан багаж хэрэгсэл, мансууруулах ургамал Гаргах, оруулах
2. Бүх төрлийн спирт /Энэ заалтыг 1999 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор нэмсэн/ оруулах
3. Пиво, ундааны хаягдал лаазнаас бусад Хаягдал хар болон өнгөт төмөрлөг /ширэм, төмөр, ган, зэс, гууль, хөнгөн цагаан, тэдгээрийн хайлш/, цутгамал болон анхдагч бусад хэлбэртэй хар болон өнгөт төмөрлөг, зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа хар болон өнгөт төмөрлөгөөр хийсэн сэлбэг /Энэ заалтыг 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 46-р тогтоолоор нэмсэн, 2006 оны 03 дугаар тогтоолоор нэмэлт орсон/ гаргах
*Эмчилгээний зориулалтаар хилээр оруулж ирэх мансууруулах бодис, ургамлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтоор хил нэвтрүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ТАРИФЫН БУС БУСАД ХЯЗГААРЛАЛТТАЙ НЭВТРҮҮЛЭХ БҮЛЭГ БАРААНЫ ЖАГСААЛТ

Бүлэг барааны бичиглэл Улсын хилээр нэвтрэх ялгаа
1. Ураны хүдэр ба түүний баяжмал Гаргах
2. Онцгой хортой химийн бодис Гаргах, оруулах
3. Зайлшгүй хяналтад байх эмчилгээ, урьдчилан сэргийлэх зориулалттай эд эрхтэн, донорын цус Гаргах, оруулах
4. Буу, зэр зэвсэг, байлдааны хэрэгсэл, техник, тэдгээрийн эд анги, тоног хэрэглэл, тэсрэх бодис Гаргах, оруулах
5. Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл Түр гаргах
6. Ердийн түүх соёлын зүйл, амьтан, ургамал, эрдэс судлал, анатоми, археологи палеонтологи, угсаатны зүй болон зоос судлалын чиглэлийн олдвор болон цуглуулга Гаргах
7. Үржлийн мал Гаргах
8. Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээж Гаргах
9. Мал, амьтны үр хөврөл, бичил биетний өсгөвөр Гаргах

 

pdf УЛСЫН ХИЛЭЭР ЛИЦЕНЗТЭЙ НЭВТРҮҮЛЭХ КОДЛОСОН БАРААНЫ ЖАГСААЛТ
pdf

Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалт[Засгийн газрын 149 тогтоол] 2011.07.18