mn GB
Mobile menu

Эрэлч нохой

detector dog logoГаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн тасаг нь 1993 оны 3 дугаар сард анх 1 эрэлч нохойтой  байгуулагдаж байсан бол 18 жилийн дараа бид нийт 15 хилийн болон гүний гаалийн газар, хороодод нийт 37-н эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч болон 50 гаалийн албаны эрэлч нохойтой үйл ажиллагаа явуулж байна. Эрэлч нохойн үүлдрийг харгалзан манай улсын уур амьсгалд тохирсон  Кокор спаниель, Герман Овчарка, Лабрадори  үүлдрийн нохойг ашиглаж байна. Гаалийн албаны эрэлч нохойн гүйцэтгэх үндсэн үүрэг нь  Монгол улсын хилээр нэврүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараа, эд зүйлсийг олж илрүүлэх түүнчлэн Хар тамхи, мансууруулах бодис түүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд  чиглэгдэж байгаа болно. Сүүлийн 3 жилийн  байдлаар гаалийн албаны эрэлч ноход нь 310 захиргааны болон эрүүгийн шинжтэй зөрчил илрүүлэн хураасан барааны үнийн дүн болох 46,9 сая төгрөгийг  улсын орлого болгосноос нийт  зөрчлийн 79,3 хувь нь  ангийн арьс үс, 20,7 хувийг нь архи тамхи, эм тариа,  түүхий мах, ноолуур эзлэж байна. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн тасаг нь  гадаад хамтын ажилгааны хүрээнд сүүлийн жилүүдэд Япон, Унгар, Казакстан зэрэг улстай хамтран сургалт зохион байгууллах хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

detector2011 11 17 001detector2011 11 17 002detector2011 11 17 003