mn GB
Mobile menu

Эрсдлийн удирдлага

ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГАД СУУРИЛСАН
ГААЛИЙН ХЯНАЛТ


Эрсдэл гэдэг нь: Гаалийн хууль тогтоомжийг зөрчих магадлал.

Эрсдэлийн удирдлагын зорилго:

• Гаалийн байгууллагын санхүүгийн, хүний, техникийн нөөцийг үр дүнтэй хуваарилах
• Гаалийн хяналтын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх

Гаалийн хяналтын стратегийн зорилго:

2014-10-06-eu-1

• Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, гадаад худалдааг хөнгөвчлөх үүргийг тэнцвэртэйгээр хэрэгжүүлэх
• Гаалийн хяналтыг оновчтой зохион байгуулах
• Хууль ёсны худалдаа эрхлэгчдийг дэмжих, гаалийн байгууллагаас хөнгөлөлт үзүүлэх
• Хууль бус худалдаа эрхлэгч нарт хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх

Эрсдэлийн удирдлагын үндсэн дээр зөвхөн өндөр эрсдэл бүхий хэсгийг онилж шалгах, харин эрсдэл бага болон эрсдэлгүй хэсгийг чөлөөтэй нэвтрүүлнэ.

2014-10-06-eu-2

Гаалийн байгууллага гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахилтын түвшинг тодорхойлж ангилна. Нэг талаас гаалийн байгууллага, нөгөө талаас гадаад худалдаа эрхлэгч гаалийн харилцаанд оролцож байна. Гаалийн байгууллагын зүгээс хууль сахиулах, харин гадаад худалдаанд оролцогчид хууль сахихыг эрмэлзэх хэрэгтэй. 

Гаалийн байгууллагаас 1-4 бүлэгт ангилан түүнд багтсан гадаад худалдаа эрхлэгчдэд тус тусын арга хэмжээг авч ажиллах болно. Зорилго нь А цэгээс В цэгт хүрэх юм. Тухайлбал: 1-р бүлэгт багтсан гадаад худалдаа эрхлэгчдийн хувьд гаалийн байгуулагын зүгээс илүү анхаарч аль болох саатуулан шалгаж тухайн эрсдэлийг тодорхойлж хуулийг сахиулах арга хэмжээг авна. Тэгвэл 4-р бүлэгт багтсан гадаад худалдаа эрхлэгчдийн худалдааг хөнгөвчлөх арга хэмжээ авна.

Гадаад худалдаанд оролцогчдын анхаарах зүйлс:

• Хууль сахилтын түвшин өндөр байх
• Гаалийн байгууллагатай мэдээлэл нээлттэй солилцох
• Гаалийн хяналтын зарчмыг ойлгох Жишээ нь: улаан, улбар шар, ногоон төлөвийн хяналтын ялгаа
• Санхүүгийн болон дотоод хяналтын системийн түвшин өндөр байх


ГААЛИЙН ХЯНАЛТЫН ТӨЛӨВ

Гаалийн хяналтад мэдээллийн технологийг ашиглаж, эрсдэлийн удирдлагын систем дэх мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд хийх гаалийн шалгалтын түвшнийг улаан, улбар шар, ногоон төлөвөөр илэрхийлнэ.

2014-10-06-eu-3

• Улаан төлөв
• Бичиг баримтын болон бараанд шалгалт хийх

2014-10-06-eu-4 • Улбар шар төлөв
• Бичиг баримтын шалгалт
Untitled-5 • Ногоон төлөв
• Эзэнд нь шууд олгоно.

 

Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр: Гаалийн байгууллагаас гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдод үзүүлэх үр нөлөө: 

• Цаг хугацааг хэмнэнэ
• Зардал багасна
• Нүүр тулсан харилцаа багасна
• Авлигаас ангид байна

ЭДИЙН ЗАСГИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ОПЕРАТОР

Эдийн засгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шалгаруулах хөтөлбөр нь:

• Гааль-Бизнесийн түншлэлийн хөтөлбөр
• Олон улсын бараа нилүүлэлтийн сүлжээнд худалдааны аюулгүй байдлыг хангах, хөнгөвчлөхөд чиглэсэн
• Гаалийн байгууллага үндсэн зорилгод хүрэх
• ОУ-ын худалдаанд оролцогчид сайн дураар нэгдэнэ.

Хөтөлбөрийн үндсэн үүрэг:

• Олон улсын бараа нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангана
• Тээвэр ложистикийн үйл ажиллагаа хөнгөвчлөнө
• Гаалийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр ашиг дээшилнэ
• ААН-ын өрсөлдөх чадвар дээшилнэ
• Гаалийн байгууллагын итгэл, нээлттэй ил тод байдал нэмэгдэнэ.

ГАДААД ХУДАЛДАА, ГААЛИЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧДЫН
ХУУЛЬ САХИЛТЫН ТҮВШИНГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР

ААН-ИЙН ХУУЛЬ САХИЛТЫН ТҮВШИНГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛГО НЬ:

• ГААЛИЙН БОЛОН БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХ
• ГАДААД ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ
• ГААЛЬ-БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ
• ИТГЭМЖЛЭГДСЭН ЭДИЙН ЗАСГИЙН ОПЕРАТОРЫГ БИЙ БОЛГОХ

ААН-д тавигдах шаардлага:

• Сүүлийн 3 жил гадаад худалдааны үйл ажиллагаа тогтмол явуулсан
• Албан ёсны бүртгэл хаяг дээрээ 2 жилээс доошгүй хугацаанд байгаа
• Гадаад худалдаа, гаалийн асуудал хариуцсан нэгж, ажилтантай
• Албан ёсны цахим хаяг, утастай байх

Гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдыг хууль сахилтын түвшингээр нь 4 ангилна:

Хууль сахилт маш сайн: Хууль сахилт маш сайн гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдын гадаад худалдааг хөнгөвчлөх арга хэмжээ авна
Хууль сахилт сайн: Хууль сахилт сайн гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдыг хууль сахихад чиглүүлэх, дэмжих арга хэмжээ авна.
Хууль сахилт дунд: Хууль сахилт дунд гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдыг хууль сахихад чиглүүлэх, туслах ажиллагаа явуулна.
Хууль сахилт муу: Хууль сахилт муу гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдод хариуцлага хүлээлгэж, гаалийн эрх зүйн актыг сурталчлан таниулах, сургалтад хамруулах замаар хууль сахилтыг дээшлүүлнэ.

ХСТ-ийн ач холбогдол:
• Гаалийн хяналт, шалгалтад хамрагдах хувь хэмжээ багасна.
• Гаалийн бүрдүүлэлтэд зарцуулагдах хугацаа багасна.
• Гааль бизнесийн түншлэл бэхжинэ.
• Гаалийн холбогдолтой шинэ хууль тогтоомж, мэдээ, мэдээллийг цаг тухайд нь хүлээж авна.


Бидэнтэй харилцах хаяг:
Монгол Улсын Гаалийн Ерөнхий газар
Сүхбаатар дүүрэг, Их тойруу 81/1
Улаанбаатар-14193, Монгол
Утас: (976-11) 70130070
Факс: (976-11) 350048
Цахим хаяг:
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.