mn GB
Mobile menu

Эрх зүйн сан

2018 оны 06 сарын 06-ны байдлаар

Энд дарж үзнэ үү

2018 оны 5 сарын 04-ны байдлаар

Энд дарж үзнэ үү

Гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг 3 дахин багасгалаа.

БООМТЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН 2018 ОНД ХИЛИЙН

БООМТУУДАД ХИЙХ АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

  1. 1.АЛТАНБУЛАГ ХИЛИЙН БООМТЫН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ, АВТО ЗОГСООЛЫН АЖЛЫН ТАЛААР

Алтанбулаг хилийн боомт нь одоогоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын орон нутгийн замыг ашиглаж байна. Гадаад худалдааны бараа эргэлт нэмэгдэхийн хирээр авто замын хүчин чадал хүрэлцэхгүй байгаа нь орон нутагт болон хилийн боомтоор үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулж байна. Иймд Алтанбулаг хилийн боомтод шинээр чанарын шаардлага хангасан авто зам, авто зогсоол барихаар тусгасан нь дээр дурьдсан хүндрэл бэрхшээлийг бүрэн шийдэх боломжтой болох юм.

Төсөвт өртөг: 3.47 сая ам.доллар

Гүйцэтгэх хугацаа: 2018-2019 он

Зураг 1. Алтанбулаг хилийн боомтын хатуу хучилттай авто замын ажлын төлөвлөлт.