mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЗӨРЧИЛ 2018 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР

1231313215

Гаалийн байгууллага 2018 оны хагас жилийн байдлаар нийт 867 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс хялбаршуулсан журмаар 801 зөрчил, зөрчлийн хэрэг бүртгэлт 32 удаа, эрүүгийн шинжтэй хэрэг 27 удаа гарснийг харьяаллын дагуу шилжүүлжээ. Дээрх зөрчлүүдэд 1.2 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж, 78.1  тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлийн үнэ 21.3 сая төгрөг, харин түр хураасан бараа, эд зүйлийн үнэ 120 гаруй сая төгрөг байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЗӨРЧИЛ 2018 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

0605


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр                                                                                                                                                                                                                                             Улаанбаатар хот

Дугаар 48

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

  1. “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг хавсралтаар баталсугай.
  2. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэвлэлд нийтлэх найруулгыг Төрийн нууцын тухай хуульд нийцүүлэн бэлтгэж төрийн албан ёсны хэвлэлд нийтлэхийг Улсын Их Хурлын Тамгын газар /Ц.Шаравдорж/-т даалгасугай.
  3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал, цэргийн номлол батлах, нийтлэх тухай” Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                 Д.ДЭМБЭРЭЛ

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ