mn GB
Mobile menu

Хөнгөлөлт чөлөөлөлт

Импортын барааны татварыг чөлөөлөх тухай хууль, тогтоолын заалтууд
       
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн заалт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн заалт Онцгой албан татварын тухай хуулийн заалт
1 38.1.1. хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, хиймэл эд эрхтэн, тэдгээрийн эд анги 13.1.5.хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл,тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл -
2 38.1.2. хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн бараа 13.1.4.гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар авсан бараа -
3 38.1.3. валют, гадаадад захиалгаар хийлгэсэн Монгол Улсын мөнгөн тэмдэгт 13.1.12. гадаад улсад захиалгаар хийлгэсэн Монгол Улсын мөнгөн тэмдэгт -
4 38.1.4. зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл 13.1.1.гаалийн байгууллагаас баталсан, зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээ бүхий зорчигчдын биедээ авч яваа хувийн хэрэглээний бараа 7.1.4 гаалийн байгууллагаас зорчигчдын хувийн хэрэгцээнд зориулж татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээний архи, тамхи
5 38.1.5. эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн 13.1.10. эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн -
6 38.1.6. хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглол  13.1. 11.хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, механизм, техник, хэрэгсэл, тоноглол; -
7 38.1.7. импортоор оруулах хориглосноос бусад мод, сөөгний үр, тарьц, суулгац - -
8 38.1.9.иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоц, түүний сэлбэг; 13.1.7.иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоц, түүний сэлбэг: -
9 38.1.10. гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарын албан хэрэгцээнд зориулан импортлосон бараа 13.1.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэсний байгууллага түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортлосон бараа -
10 38.1.11 гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн суух улсдаа шилжин суурьшихад шаардагдах хувийн хэрэглээний эд зүйл - -
11 38.1.12 зөвхөн тахир дутуу тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүртэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө жолоодох, удирдлага нь зөвхөн гар ажиллагаатай, дээрхийн адил бүрэн тоноглогдон үйлдвэрлэгдсэн, тусгай зориулалтын автомашиныг нэг хүнд нэг удаа 13.1.5.хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл,тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл -
12 38.1.13 хууль, олон улсын гэрээнд заасан бусад бараа - -
13 38.1.14. инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодис 13.1.22. инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодис  
14 38.1.15. нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж 13.1.24.  нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин, зөөврийн компьютерийн хувьд гуч дахин нэмэгдүүлсэнээс тус тус дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж  
15 38.1.16. гэрээлэгч болон тулсан гүйцэтгэгч нь газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан хйгуулын нийт хугацаанд болон ашиглалтын эхний таван жилийн хугацаанд импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл 13.1.25. гэрээлэгч болон тулсан гүйцэтгэгч нь газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан хйгуулын нийт хугацаанд болон ашиглалтын эхний таван жилийн хугацаанд импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл  
16 38.1.17. газрын тос болон уламжлалт бус газрын тостой холбогдсон тайлан материал, дээж болон газрын тос 13.1.26.  газрын тос болон уламжлалт бус газрын тостой холбогдсон тайлан материал, дээж болон газрын тос  
17 - 13.1.6. зэвсэгт хүчин, цагдаа, улсын аюулгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр биелүүлэх, авлигатай тэмцэх байгууллагын хэрэгцээнд зориулан импортоор авч байгаа зэвсэг, тусгай техник хэрэгсэл /тусгай зориулалтын бус автомашин хамаарахгүй/ -
18 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Монгол Улсын хуулиар оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн татвараас чөлөөлөх  2005 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Монгол Улсын хуулиар оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх -
19   2013 оны 06 сарын 07-ны өдрийн хуулиар
"Үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай, шинэ троллейбус, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан, 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай, шинэ автобусыг импортоор оруулахад нэмэгдсэн өртгийн албан татвараас  чөлөөлөх". Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө
-
20 2013 оны 06 сарын 07-ны өдрийн МУ-ын хууль болон Засгийн газрын 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 230 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан жагсаалтын хүрээнд
"Импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /ОSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас чөлөөлөх".  Энэ хуулийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.
2013 оны 06 сарын 07-ны өдрийн МУ-ын хууль болон Засгийн газрын 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 230 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан жагсаалтын хүрээнд "Импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /ОSB/,хэрэглээнийбөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх".  Энэ хуулийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.  
21 2013 оны 06 сарын 07-ны өдрийн хуулиар
Газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн албан татвараас чөлөөлөх.
Энэ хуулийг 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.
2013 оны 06 сарын 07-ны өдрийн хуулиар
Газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг  нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.
Энэ хуулийг 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.
-
22     7.1.5 хос тэжээлт автомашин
23 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн МУ-ын хууль болон Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолоор батлагдсан жагсаалтын хүрээнд "Импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулах хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис"-ыг гаалийн албан татвараас чөлөөлөх. Энэ хуулийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.
2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн МУ-ын хууль болон Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолоор батлагдсан жагсаалтын хүрээнд "Импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулах хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис"-ыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх. Энэ хуулийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.
 
24 Монгол Улсын 2014.06.06-ны өдрийн хууль болон Засгийн газрын 191 дүгээр тогтоолоор батлагдсан жагсаалтыг үндэслэн "Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл"-ийг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх. Энэ хуулийг 2014 оны 06 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.
Монгол Улсын 2014.06.06-ны өдрийн хууль болон Засгийн газрын 191 дүгээр тогтоолоор батлагдсан жагсаалтыг үндэслэн "Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл"-ийг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх. Энэ хуулийг 2014 оны 06 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.
 
25 Монгол Улсын 2009 оны 10-р сарын 30-ны өдрийн  хууль болон Засгийн газрын 2009 оны 11-р сарын 4-ний өдрийн 335 дугаар тогтоолоор батлагдсан жагсаалтын дагуу Томуугийн А хүрээний /H1N1/ вирусын халдварын оношлогоо, эмчилгээнд хэрэглэхээр импортоор оруулах оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг чөлөөлөх Монгол Улсын 2009 оны 10-р сарын 30-ны өдрийн  хууль болон Засгийн газрын 2009 оны 11-р сарын 4-ний өдрийн 335 дугаар тогтоолоор батлагдсан жагсаалтын дагуу Томуугийн А хүрээний /H1N1/ вирусын халдварын оношлогоо, эмчилгээнд хэрэглэхээр импортоор оруулах оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг чөлөөлөх  
26  ‘’Олон улсын гэрээний тухай’’ Монгол Улсын хуулийн дагуу гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх бараа.

 


 

pdf Засгийн газрын 2014 оны 06 дугаар 14-ний өдрийн 191дүгээр тогтоолоор батлагдсан жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.

Засгийн газрын 48 дугаар тогтоолоор батлагдсан НӨАТ болон ГАТ-аас чөлөөлөгдсөн ХАА тоног төхөөрөмжийн жагсаалт


 

rar 1 НӨАТ болон ГАТ-аас чөлөөлөгдсөн ХАА тоног төхөөрөмжийн жагсаалт татаж авах