mn GB
Mobile menu

Хөнгөлөлт чөлөөлөлт

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн заалт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн заалт Онцгой албан татварын тухай хуулийн заалт Засгийн газрын тогтоол
1 38.1.2. хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн бараа 13.1.3.гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа;    
2 38.1.3. валют, гадаадад захиалгаар хийлгэсэн Монгол Улсын мөнгөн тэмдэгт 13.1.10.гадаад улсад захиалгаар хийлгэсэн Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт;    
3 38.1.4. зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл 13.1.1.гаалийн байгууллагаас баталсан, зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээ бүхий биедээ авч яваа хувийн хэрэглээний бараа; 7.1.4. гаалийн байгууллагаас зорчигчдын хувийн хэрэгцээнд зориулж татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээний архи, тамхи;  
4 38.1.1. хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, хиймэл эд эрхтэн, тэдгээрийн эд анги 13.1.4.хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглээнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл;                                                     
5 38.1.12 зөвхөн тахир дутуу тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүртэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө жолоодох, удирдлага нь зөвхөн гар ажиллагаатай, дээрхийн адил бүрэн тоноглогдон үйлдвэрлэгдсэн, тусгай зориулалтын автомашиныг нэг хүнд нэг удаа 13.3.Тусгай зориулалтын бус автомашин худалдан авахад энэ хуулийн 13.1.4 дэх заалт хамаарахгүй.    
6 38.1.5. эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн 13.1.8.эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн;    
7 38.1.7.импортоор оруулах бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, хориглосноос бусад мод, сөөгний үр, тарьц, суулгац;      
8 38.1.9.иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоц, түүний сэлбэг; 13.1.6.агаарын зорчигч тээврийн хөлөг, түүний сэлбэг;    
9 38.1.10. гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарын албан хэрэгцээнд зориулан импортлосон бараа 13.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн үндэсний байгууллага, түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортоор оруулсан бараа;    
10 38.1.11.гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн суух улсдаа шилжин суурьшихад шаардагдах хувийн хэрэглээний эд зүйл;      
11 38.1.15.нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж. 13.1.24.нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, зөөврийн компьютерийн хувьд 30 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж.    
12 38.1.16.гэрээлэгч болон туслан гүйцэтгэгч нь газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан хайгуулын нийт хугацаанд болон ашиглалтын эхний таван жилийн хугацаанд импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл;  13.1.25.гэрээлэгч болон туслан гүйцэтгэгч нь газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан хайгуулын нийт хугацаанд болон ашиглалтын эхний таван жилд импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл;    
13 38.1.17. газрын тос болон уламжлалт бус газрын тостой холбогдсон тайлан материал, дээж болон газрын тос 13.1.26.  газрын тос болон уламжлалт бус газрын тостой холбогдсон тайлан материал, дээж болон газрын тос    
14   13.1.5.зэвсэгт хүчин, цагдаа, улсын аюулгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын хэрэгцээнд зориулан импортоор оруулж байгаа зэвсэг, тусгай техник хэрэгсэл; /тусгай зориулалтын бус автомашин хамаарахгүй/    
15 38.1.6. Хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглол. 13.1.9. Хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин механизм, техник хэрэгсэл, тоноглол;   2015.12.21-ний өдрийн Засгийн газрын 503-р тогтоол 
16 38.1.18. Сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг. 13.1.28. Сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг.   2016.04.04-ний өдрийн Засгийн газрын 198-р тогтоол 
17 2005 оны 03-р сарын 18-ны өдрийн Монгол Улсын хуулиар оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн татвараас чөлөөлөх.       
18 2013 оны 06-р сарын 07-ны өдрийн Монгол Улсын хууль болон Засгийн газрын 2013 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 230 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан жагсаалтын хүрээнд импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /ОSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас чөлөөлөх.  Энэ хуулийг 2017 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө. 2013 оны 06-р сарын 07-ны өдрийн Монгол Улсын хууль болон Засгийн газрын 2013 оны 06-р сарын 22-ны өдрийн 230 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан жагсаалтын хүрээнд импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /ОSB/, хэрэглээний бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх.  Энэ хуулийг 2017 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.   2013.06.22-ны өдрийн Засгийн газрын 230-р тогтоолын 2, 3-р хавсралт
19   2016 оны 02-р сарын 05-ны өдрийн Монгол Улсын хууль болон Засгийн газрын 2016 оны 04-р сарын 04-ний өдрийн 197 дугаар тогтоолын 2-р хавсралтаар батлагдсан жагсаалтын хүрээнд импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх. Энэ хуулийг 2020 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.   2016.04.04-ний өдрийн Засгийн газрын 197-р тогтоолын 2-р хавсралт 
20 2017 оны 02-р сарын 02-ны өдрийн Монгол Улсын   хууль болон Засгийн газрын 191 дүгээр тогтоолоор батлагдсан жагсаалтыг үндэслэн "Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл"-ийг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх. Энэ хуулийг 2018 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.      2017.06.14-ний өдрийн Засгийн газрын 168-р тогтоол
21 2009 оны 10-р сарын 30-ны өдрийн Монгол Улсын хууль болон Засгийн газрын 2009 оны 11-р сарын 04-ний өдрийн 335 дугаар тогтоолоор батлагдсан жагсаалтын дагуу Томуугийн А хүрээний /H1N1/ вирусын халдварын оношлогоо, эмчилгээнд хэрэглэхээр импортоор оруулах оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг гаалийн албан татвараас чөлөөлөх. 2009 оны 10-р сарын 30-ны өдрийн Монгол Улсын хууль болон Засгийн газрын 2009 оны 11-р сарын 04-ний өдрийн 335 дугаар тогтоолоор батлагдсан жагсаалтын дагуу Томуугийн А хүрээний /H1N1/ вирусын халдварын оношлогоо, эмчилгээнд хэрэглэхээр импортоор оруулах оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх.   2009.11.04-ний өдрийн Засгийн газрын 335-р тогтоол
22 38.1.13 хууль, олон улсын гэрээнд заасан бусад бараа      
23  ‘’Олон улсын гэрээний тухай’’ Монгол Улсын хуулийн дагуу гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх бараа.

 


 

pdf Гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжэлгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэгийн жагсаалт. ҮЗЭХ
pdf Засгийн газрын 2017 оны 06 дугаар 14-ний өдрийн 168 дугаар тогтоолоор батлагдсан жагсаалт. ҮЗЭХ
pdf ХИЙН ТҮЛШ, ХИЙН ТҮЛШНИЙ САВ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ,  ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН МАШИН, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ, ТОНОГЛОЛЫН ЖАГСААЛТ. ҮЗЭХ
pdf

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ИМПОРТООР ОРУУЛЖ БАЙГАА БОЛОН ДОТООДДОО ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗОРИУЛАЛТТАЙ ШИНЭ ТРАКТОР, КОМБАЙН, МАШИН МЕХАНИЗМ, ГУРИЛЫН БОЛОН БОРДООНЫ ҮЙЛДВЭРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, УСАЛГААНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ОЙН АЖ АХУЙН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, БОРДОО, УРГАМАЛ ХАМГААЛЛЫН БОДИСЫН ЖАГСААЛТ.

ҮЗЭХ